Monday, May 8, 2017
ОХУ-Д ТЭМЦЭЭНД ОРОЛЦООД БУЦАЖ ЯВСАН МОНГОЛЫН БАГ ТАМИРЧИД ОСОЛДЖЭЭ
Өчигдөр буюу 5-р сарын 7-ны өдөр, ОХУ-д тэмцээнд оролцоод буцаж явсан Монголын хүүхдийн уран гимнастикийн баг тамирчид замын осолд орсон тухай ТАСС агентлаг дамжуулжээ. Монголын баг тамирчдын сууж явсан аялалын автобус, Байгаль нуурын бүс Чита мужаас 52 км зайд осолдсон байна. Автобусанд нийт 23 хүн сууж явснаас 6-10 насны 18 хүүхэд байжээ. Урьдчилсан мэдээллээр, автобусанд байсан 18 хүүхдийн хоёр нь толгойндоо хүнд гэмтэл авч орон нутгийн эмнэлэгт хүргэгдээд байгаа юм байна. Одоогийн байдлаар осолдсон хүүхдүүдийн биеийн байдал харьцангуй тогтворжоод байна хэмээн бүс нутаг дахь хууль сахиулах байгууллагын эх сурвалж мэдээлжээ. Осолд орсон хүүхдүүдийг өнөөдөр буюу 5-р сарын 08-нд эх оронд нь буцаана гэж орон нутгийн Онцгой байдлын газраас мэдээлснийг Оросын ТАСС агентлаг дамжуулав.