Учир нь тэрбээр дуучин Жон Лэжэндийг дуурайсан ч яг өөрийнхөө хоолойгоор дуулчихав. Зарим нэгэн үзэгчид “Яг түүн шиг” байж чадахгүй ч ядаж хичээхгүй юм бол энэ шоунд оролцох ямар хэрэг байна хэмээн сошл орчинд бухимдлаа илэрхийлсэн байв.
Рок попын ертөнцөд цахиур хагалан гарч ирсэн түүнийг хаана ч өөрийнхөөрөө байж чаддаг, чадварлаг хоолойтой дуучин хэмээн олон нийт үнэлдэг ч энэ удаа тэрбээр үзэгчдийн урмыг нэлээд том хугаллаа даа.