Monday, May 8, 2017

Л.МӨНХБАЯСГАЛАН: "ЭЭЖЭЭ БИ ҮХЛЭЭ АВРААРАЙ " ГЭСЭН МЕССЕЖ ОХИНООС МИНЬ ИРСЭН...



Өчигдөр Цензургүй яриандаа бэлдээд толгой өндийх ч завгүй байтал охины минь утаснаас "eejee bi uhlee avraarai "гэсэн мессеж ирлээ. Ухаан гарчих шахав. Охин руугаа залгатал утас нь салгаатай. Хичнээн айсан гэж санана. Цаг харвал яг хичээл нь орж байх юм. Ангийнх нь багш руу залгатал охин маань зүв зүгээр хичээлдээ сууж байх юм гэнэ. Охинтойгоо ярьж санаагаа амраасны дараа нээрээ миний охин галигаар мессеж бичиж чадахгүй шүү дээ гэдгийг саналаа. Гэтэл бүжгийн дугуйландаа орсон охин маань утсаа мартчихаж. Гэтэл 4 р ангийн хэдэн хөвгүүд утсыг нь аваад ээж гэж хадгалсан нэрийг олоод тийм мессеж бичиж дэггүйтжээ. Тэгээд бодлоо. Дөнгөж 4 р ангийн хүүхдүүд хүний утас олоод ээж гэсэн нэр лүү ороод тийм аймаар мессеж бичиж үймүүлж байна гэдэг үнэхээр хэцүү санагдлаа. Тэд том болохоороо өөр юу сэдэх юм бэ. Хүний юмыг олвол нээж үзэхгүй эзэнд нь өгөх ёстой гэдэг хүмүүжил хэрэгтэй юм байна. Эх хүн тэрхэн хооронд ухаан баларттал айсан гэдгийг тэдгээр хүүхдүүд даанч мэдэхгүй байгаа даа. Эсвэл мэддэг болоод тэгж айлгаж байгаа юм болов уу. Хүмүүжил гэдэг жижиг юмнаас эхлэх юм байна шүү , эцэг эхчүүд ээ...!!!!!!!!!!

ЭХ СУРВАЛЖ: http://news.zone.mn/content/read/79430.htm