Monday, May 1, 2017

Дуучин Э.Чулуунчимэг, Б.Болд нар эвлэрчээ

Нийтийн дууны ертөнцөөс төрсөн хос болох Э.Чулуунчимэг, Б.Болд нарыг салсан гэх мэдээлэл цацагдаад удаагүй байна. Салж буй талаараа дуучин Э.Чулуунчимэг “Хэдийгээр хамтын амьдралдаа цэг тавьсандаа харамсч байгаа ч нэгэнт бүх зүйл дууссан” гэж ярилцлага өгч байсан. 


Харин хайрын дууч хосууд бяцхан охин Аялгуугаа өнчрүүлэхийг хүсээгүй бололтой. Учир нь Э.Чулуунчимэг өөрийн фэйсбүүк хуудсандаа өчигдөр хамтдаа татуулсан зурагнуудаа хийсэн байна. Үүнд сонсогч фэнүүд нь баяртай байгаагаа илэрхийлж, цаашдын амьдралд нь аз жаргал хүссэн сэтгэгдэл олныг бичжээ.