Wednesday, May 10, 2017

ААВАА БИ ТАНД НЭГ ЮМ ХЭЛНЭЭ, ТЭГЭХДЭЭ ДАРАА ГЭЭД Л…

Сайн байна уу? Би арга ядсан нэг эцэг хүн байнаа. Та нар магадгүй намайг өдий хөгширчихөөд яах гэж интернэт ухаж, хүүхдийнхээ амьдралыг зарлаж явж байгаа юм бэ гэж хэлэх л байх. Гэхдээ би яах аргагүй мухардчихаад байна. Тэгээд ч өдөржингөө
компьютертэй харьцаж ажилладаг хүн болохоор энд тэндхийн юм олж уншчихаад байхымаа. Бас ч гэж бага залуу насандаа гадаадад боловсрол эзэмших боломж олдсон учраас бага зэрэг нээлттэй байдаг гэхүүдээ.
Би 2 хүү 2 охинтой, сайхан ханьтай жирийн л нэгэн эцэг хүн. Эхнэр бид 2 их бага залуу байхдаа ахнхыхаа охиныг төрүүлсэн юм. Хүүхдүүд маань өөрсдийнхөө хэмжээнд сайхан л амьдралаа аваад явдаг, гэтэл би гэдэг хүн яах аргагүй нэг юмтай учирчихлаа, том охин маань ижил хүйстэй хүнээ амьдралынхаа ханиар сонгосон гэж мэдээд тэнгэр газар  дайвалзаад л ирсэн дээ. Охины маань найз гээд үе тэнгийнх нь хөөрхөн охин манайхаар орж гараад л байдаг байсан юм. Бид ч юу гэж янз бүрийн юм бодохов, ямар элдэв янзын харчуудтай холбогдож энэ тэр болох биш гээд санаа амар л байдаг байсан. Гэтэл ээж нь надад энэ 2 нэг л биш дотно найзлаад байх юм гэж хэлдийм. Би ч тоосонгүй, охин хүүхдүүд дотно найзалж л байдаг шүүдээ битгий олом юм бод гэж загнаад л өнгөрсөн. Охин маань байнга л тэр найзтайгаа хамт байж, хичээлээ давтаж, оройтсон ч хамтдаа л орж ирдэг. Тэр охин ч муу охин үнэхээр биш, эелдэг хөөрхөн ааштай, манай гэрт хоол унд хийгээд л, гэр орныг маань цэвэрлээд л, хааяа бүр хувцас хунар хүртэл угаачихсан л зогсож байдаг. Хүний хүүхдээр хамаг юмаа хийлгэж болж байгаа юмуу гэж зэмлэхээр охин маань дуугарахгүй инээвхийлээд л өнгөрдөг байсан.
Охин маань 20 дөнгөж гарч яваа цэцэг цэврүү шиг л охин. Баяр болгоноор л өнөөдөх нь хамт байж байна, бүр мартын 8н, цэргийн баяр, гэрийнхний маань төрсөн өдрөөр ч цэцэг барьчихсан гэрт маань энэ тэрхэнд туслаад л зогсож байдаг болохоор нь манай гэрийнхэн сайхан найзууд юмдаа гээд баярладаг л байлаа. Эхнэрээс маань бусад нь гэхүүдээ. Эхнэр маань байнга л өнөө охиныг сонжиж, хажуугаар нь өнгөрөх болгондоо орон гэргүй юмшиг айлаар хэсэх сайхан л байдаг юм байхдаа, айлын хоол хороогоод юу сайхан гэж ингэж явдаг байна гэх мэт үг унагадаг байсан. Эх хүний сэтгэл л юмдаа. Эх хүн зөнтэй гэж. Охины маань найз хувьс/хийгээд л явчихдаг байсан. Охин маань минчийтлээ улайгаад л. Том охин учраас тэр маань тусдаа өрөөтэй, дүү нар нь нэг бол аав ээжтэйгээ нэг бол хажуу өрөөнүүддээ унтдаг. Нэг өдөр хамгийн бага хүү маань том аниа … эгчтэй нэг хөнжилд нэг оронд унтдаг юмчинь бид нар том эгчийн өрөөнд зурагт үзэж байгаад газраар ор засч байгаад унтчихаж байя л даа гэж хэлээд.Түүнээс хойш охин маань шалтаг хайсаар байгаад гэрээсээ нүүж тусдаа байр хөлсөлдөг болсон. Бид нараас байрны хөлсний мөнгөө авахгүй гээд цагийн ажил ч хийдэг болсон юм билээ. Би гэр орны ажилд оролцох биш юу мэдэхэв. Хүүхэд том болж өөрийгөө авч явах насанд хүрч дээ л гэж бодсон. Харин өнөөх найзтайгаа цуг амьдардаг болсон байсан. эхнэр маань маш их дургүйлхэж байнга охиноо гэртээ буцаж нүүж ир, айлын том охин байхгүй бол гэр эзгүйрнэ гээд зэмлэдэг байсан ч буцаж ирээгүй ээ.
Нэг өдөр  охиныхоороо ортол гэр нь нэг ортой, нэг дивантай, нэг шүүгээтэй гээд л 2 өөр хүн  амьдарч байгаа ажиг сэжиг огт байгаагүй. Надад нэг л сэжиг төрөөд охин минь чи найз залуутай болж байна уу гэж асуутал дүлэгнээд л ааваа би танд нэг юм хэлнээ, тэгэхдээ дараа гээд л дүйвүүлээд байсан. Миний охин багаасаа их биеэ даасан, аливаа юмыг өөрөө л шийдчихдэг аав ээжийнхээ чихийд халууцуулдаггүй, хэдэн дүү нараа сайхан асраад явчихдаг охин байсан л даа. Тусдаа гарсан ч дүү нараа хайхрахгүй орхиж байгаагүй, сургуульдаа ч подхийтэл сураад л, шагнуулаад л явдаг байсан. Тэгээд нэг л өдөр `Би гадаад явах шалгалтанд тэнцсэн, явдаг юмуу гэж бодож байна` гэхэд нь би гайхаагүй. Онгоцны буудал дээр гаргаж өгөхөд ээжийгээ намайг тэврээд л уйлаад л охин нь жаргалтай байгаа шүү, охиныгоо ойлгоорой гэж хэлсэн. Ээж нь найзыг нь охинхыг минь тэврээд л уйлаад л анх удаа охины минь найзыг үнссэн. Тэгээд л охин минь явчихсан. Охины маань найз намайг хараад л уйлаад байсан, би ч духан дээр нь үнсээд л явуулсандаа. харин бүр сүүлд нь охин маань дүүдээ үлдээгээд явсан захидлыг нь авсан. Би энэ хүнд хайртай,охиныгоо уучлаарай л гэсэн захидал уншаад би гэдэг хүн юу бодохов хар нулимс аяндаа урсаад л, эхнэртээ захидлаа өгсөн. Эхнэр маань харчихаад нэг том санаа алдаад л босоод явчихсан. Одоо бодоход анхнаасаа л тааварлаж явж байгаад хожим нь хүлээн зөвшөөрөөд охиныгоо ойлгоод явуулаа юу даа гэмээр. Охин маань одоо гадаадад ажлаа хийгээд л найзтайгаа сайхан амьдардаг, хааяа бидэнд мөнгө төгрөг, хувцас хунар явуулдаг л юм.
Миний хэлэх гээд байгаа гол санаа бол би угаасаа л даруу төлөв, үг дуу цөөтэй арчаагүйдүйхэн эр хүн байсан л амьдралдаа. Гэхдээ архи дарс ууж авгай хүүхэн эргүүлж энэ хэдийгээ зовоож байгаагүйээ. эхнэр маань сэргэлэн цовоо хөдөлгөөнтэй тулдаа амьдрал маань хөдөө дэвжиж сайхан л байна. Тийм ч учраас охин минь эр хүнийг биш эмэгтэй хүнийг сонгоод амьдралынхаа түшиг тулгуур гээд явчихвуу гэж өөрийгөө зэмлэх юм. Эр хүн шиг эр хүн байгаад гэрийнхээ ноён нуруу нь байсан бол охин минь эр хүнийг сонгох байсан болов уу?