Сара, Энди хоёр их сургуулиасаа хойш л хамт байж, дараагаар нь хуримаа хийжээ. Гэвч тэд хамт амьдраад гурван жил хагас болсон ч хүүхэдтэй болж чадахгүй л байв.
Тэд эмчид үзүүлэхэд зөвхөн өндөр өртөгтэй үр шилжүүлэн суулгах аргаар л жирэмслүүлж чадна гэжээ. Энэ эмнэлгийн арга нь 30-40 мянган долларын өртөгтэй юм. Үүний дараа ч жирэмслэх магадлал нь ердөө 10% болохоор тэд хүүхэд үрчилж авахаар шийдсэн байна.
Сара, Энди хоёр нэгэн жирэмсэн эмэгтэй, хүүхдээ төрүүлсний дараа асрамжид өгөх тухай дуулаад очиж уулзаад хүүхдийг нь шууд өргөж авахаар тохиролцжээ. Хэсэг хугацааны дараа жирэмсэн эхэд УЗИ хийж харахад гурван ихэр хүүхэдтэй байж таарав.
Хүүхэдтэй болж чадахгүй байсан Сара, Энди хоёр ч энэхүү мэдээг ихэд баярлан авчээ. Ихрүүд ч эсэн мэнд төрж нэг хүүг нь Жоел, хоёр охиныг нь Ханна, Элизабет гэж нэрлэжээ.
Гэтэл хүүхдүүд төрсний дараа хэдэн долоо хоногийн дараа гайхалтай явдал тохиож Сара жирэмсэлжээ. Хоёр сарын дараа шинэхэн эцэг, эх хоёр УЗИ-д үзүүлэхэд нэг хүү, нэг охин байна гэсэн санаанд оромгүй мэдээ дуулгасан байна.
Маш гэнэтийн, санаанд оромгүй байдлаар хүүхэдгүй шаналж байсан хос тавын таван хүүхэдтэй болжээ.
Мэдээж энэ олон хүүхдийг өсгөх нь маш их хариуцлага, хүч хөдөлмөр шаардана. Жишээ нь живх л гэхэд өдөрт 30 ширхэг шаардлагатай. Хэдий тэд их ядар ч байгаа боловч маш их аз жаргалтай байгаа гэлээ.