Monday, May 1, 2017

Хишигдалай хүүхнүүдийг нүүрээ будаад арчаатай байхыг сануулав

“Universe best songs” болон “Миний дуунууд” шоугаар олонд танигдаж урлагийн зам мөр нь тэгширсэн цөөнгүй дуучдын нэг бол дуучин А.Хишигдалай. Авьяаслаг, хөдөлмөрч тэрбээр уран бүтээлээ амжуулахын зэрэгцээ эмэгтэй хүнийхээ хувьд улам л гоо үзэсгэлэнтэй, нүд булаам болж байгаа нь үнэн. Нэг хэсэг өгзгөндөө силикон шахуулсан гэх яриа гарсан ч түүнийг нь буяндаа бузар хийхгүй хэмээн ширүүхэн үгсээр няцааж явсан нь саяхан. Түүний дараахан дуучин бүсгүйг хамраа өндөрсгөн засуулсан гэж шуугиад авсан.
Ямартай ч, анх тайзан дээр гарч ирж байсан бондгордуу хүүхдээрээ А.Хишигдалайгаас өдгөө хэзээд эрч хүчтэй “галзуу” зан чанар нь л үлдсэн гэхэд хилсдэхгүй.

Урлагийн хүн тэр тусмаа өсөн дэвжиж яваа эмэгтэй хүн бүрийг атаархлын гал дөл төөнөж байдаг хойно, түүнийг өөлж гоочлох хүн олон байдаг бололтой. Энэ бүхэнд тэрбээр даруухан хариу өгсөн нь охид хүүхнүүдэд таалагджээ.

Битгий санаа зов
Би будаггүй байхдаа
Яг чамтай адилхан
Зүгээр л би залхууралгүй
Өглөө болгон
Өөрийгөө будаад
Өөртөө дурлаад гарч явдаг юм
Өөрийгөө хайрла бүсгүй минь
Өөрийгөө өнгөл өрөөлийн ямар байсантай маргаад хэрэггүй
Магадгүй чи өөрчлөгдөхгүй
Хэмээн өнгөрсөн үеийг нь дэлгэн байж муу хэлдэг хүүхнүүдэд хариу барихын сацуу эмэгтэй хүн өөртөө цаг зав гаргаж, арчаатай байхыг сануулжээ.




И.МӨНХЦЭНГЭЛ
Эх сурвалж: www.zone.mn