Saturday, May 6, 2017

Загвар өмсөгч Э.Энхболд хүнд зодуулжээ



"Яг түүн шиг" шоунд оролцож, шаггүй авьяастай гэдгээ харуулсан загвар өмсөгч Э.Энхболд хүнд зодуулжээ. Учир нь тэрээр энэ удаа дэлгэцийн уран бүтээлд хүч сорихоор шийдсэн байна.  
Энэ нь түүний тоглож буй анхны бүрэн хэмжээний уран сайхны кино бөгөөд адал явдалт жанрын кинонд тогложээ. Одоогоор уг уран бүтээлийн зураг авалт дууссан байгаа гэнэ. Загварын салбартаа царайлаг модель гэгддэг түүнийг хүнд зодуулсан дүр төрхтэйгээр харах нь.Тэрээр нэгэн ярилцлагадаа "Кинонд тоглох санал зөндөө ирдэг. Зарим кинонд миний чадвар хүрэхгүй тохиолдол ч гарна. Цалин мөнгөн дээрээ ч тохиролцохгүй үе байдаг. Цаг хугацааны хувьд таарахгүйгээс одоо хүртэл кинонд тоглолгүй явж байна” гэжээ.