Monday, May 8, 2017

А.СҮХБАТ АВАРГА АНХНЫ ЭХНЭРТЭЭ ТАЛ ЗАСААД ЭХЛЭХ НЬ ЮУНЫХ ВЭ



А.Сүхбат аварга анхны эхнэр Б.Баясгалангаасаа салж, хоёр ч бүсгүйтэй нэр холбогдон өөрөөс нь үе мултарсан залуухан бүсгүй Н.Гарамхандтай хамт амьдрах болоод багагүй хугацаа өнгөрч байгаа.
А.Сүхбат, Н.Гарамханд нар хоёр хүүтэй болж, төрийн их баяр наадмын үеэр Төв цэнгэлдэхийн хойморт ч залуу эхнэр Н.Гарамхандтайгаа тухалдаг болсон. 
Гэвч анхны эхнэр Б.Баясгалантайгаа ойр дотно байж, орж гардаг талаар ойр орчмынхон шивэр авир хийлцдэг. Тэгвэл энэ сонгуулиар нэр дэвших талаар яригдаад эхэлсэн А.Сүхбат анхны эхнэртээ тал засаж, "Баясаа минь" хэмээн өөрийн цахим хуудаснаа хамт авахуулсан зургаа нийтлэх болов.
Түүний хувьд нэр дэвшихээр бол гэр бүлийн байдлын хувьд тун ээдрээтэй нэгэн. Иймээс ч аль эхнэрээ албан ёсных гэж танилцуулгадаа бичих нь бас л олны анхаарлыг татдаг.
Юутай ч сүүлийн үед анхны эхнэртэйгээ эв найртай байх болсон А.Сүхбат залуу гэргий Н.Гарамхандыгаа "жийгээд", Б.Баясгалан болон хүүхдүүдтэйгээ хамт авахуулсан зургаа сэтгүүлдээ нийтлээд нэр дэвших гээд тууж явах юм биш байгаа даа, Эсвэл сэтгүүлийн нүүрээ Н.Гарамхандтай хамт авахуулсан зургаар чимсэн нь дээр үү гээд эргэлзээ төрж ч байж мэдэх юм. 
mnews.mn