Sunday, May 7, 2017

БИД ХОЁР ЭХНЭР НӨХӨР БОЛСОН





-Үүний дараа дэлгэцийн анхны уран бүтээл “Бид гурвын болзоо” киноны гол дүрийг бүтээсэн. Киноны саналыг яаж хүлээж авав. Сэтгэлд тань хэр нийцэж байсан бэ?
-Продюсер надад анх зохиолоо өгч уншуулсан. “Бороо” гээд эмэгтэй хүн харахаараа сандардаг, найз гэх үгийн утга учрыг ойлгодог, найзынхаа төлөө юу ч хийхээс буцахааргүй, шаггүй компьютерийн мэдлэгтэй бас нэлээд будлиу залуугийн дүр. Уншингуут л миний сэтгэлд буусан. Би гадаад төрх байдлаараа эсрэг дүрд сонгогдчих гээд байдаг талтай. Уран бүтээлч хүн үргэлж нэг төрлийн дүр бүтээнэ гэж байхгүй. Бороо гэх залуугийн дүрийг гаргахын тулд их хичээсэн. Ямартай ч үзэгчдийн хандалтаас харахад дүрээ бүтээж чадсан юм шиг. Ер нь өнөөдрийн нийгэмд “анд” гэх гуравхан үсгийн утгийг таньж найзалж нөхөрлөдөг хүмүүс хичнээн байна вэ, нөхөрлөлийнхөө төлөө тэмцэж байгаа хүн ер нь байна уу, хэрвээ байвал ямар байх вэ гэдэг асуултад хариулсан кино. Залуу уран бүтээлчдээс бүрдсэн учраас “дуугарвал дуу нэг, дугтарвал санаа нэг” гэдэг шиг маш сайн нэгдэж ажилласан
.-Дөнгөж гараанаас гарч буй уран бүтээлчийн хэтийн мөрөөдлийг сонирхмоор байна?
-“Broadway” театрын нэг мюзиклд тоглох нь миний маш том мөрөөдөл. Уран бүтээлч хүн хүзүүгээ давсан зорилготой байж л түүнийхээ цаана дөнгөн данган гардаг гэдэг. Би мөрөөдөл биелдэг гэдэгт итгэдэг хүн шүү (инээв). Миний мөрөөдөл биелнэ гэдэгт би итгэлтэй байна. Тэгээд ч драмын урлаг бол хамгийн амьд урлаг юм шүү.
 ЭНД дарж үргэлжлүүлнэ үү