Wednesday, May 10, 2017

МАШИН НЬ ШАТСАН ЗАЛУУД ”ПРИУС”-ТЭЙ ЖОЛООЧИД ТУСЛАХААР БОЛЖЭЭ

Сүхбаатар дүүргийн Баруун дөрвөн зам орчимд байрлах “Талст” дэлгүүрийн замын эсрэг талд өчигдөр /2017.05.10/ 12.30 цагийн орчимд “Приус 20” маркийн автомашин шатсан.

Автомашин нь шатсан залууд “Приус эзэмшигчдийн нэгдсэн групп” гэх фэйсбүүкийн цахим хуудасны гишүүд туслахаар хандивын аяныг эхлүүлжээ. Тус групп нь нийт 100 гаруй мянган гишүүнтэй аж. Гишүүн тус бүр 1000 төгрөгийн хандив өргөж, автомашин нь шатсан залууд машин авч өгөхөөр болжээ.

Группын гишүүн тус бүрээс мянган төгрөгийн хандив цуглуулснаар 11 сая төгрөгийн хандив цуглах боломжтой гэдэг тооцооллыг гаргасан аж.

Г.Тэгшсүрэн