Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх дээр Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн Өргөнталд холбогдох шүүх хурал өнөөдөр буюу 2017.05.08-ны 09:00 цагт эхэлж, дөнгөж сая шүүх бүрэлдэхүүн шийдвэрээ гаргалаа.
Тодруулбал, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91.2.2, 91.2.6, 91.2.12,91.2.15, 91.2.16-д тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Өргөнталд холбогдох хэрэгт 25 жилийн хорих ял оногдуулж 5 жилийг нь гянданд, 20 жилийг нь чанга дэглэмтэй хорих ангил эдлүүлэхээр шийдвэрлэлээ. Мөн шүүгдэгчээс 8,7 сая төгрөг гаргуулж хохирогчид олгуулахаар болов.
Хэргийг цухас сануулбал, Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороонд өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 30-31-нд шилжих шөнө Өргөнтал нь хамтран амьдрагч эмэгтэйгээ дөрвөн настай хүүгийн хамтаар хөнөөж, мөн дагавар хүүхдээ хүнд гэмтээсэн байдаг.