Sunday, May 7, 2017

Уншаад уйлахгүй байхын аргагүй гайхамшгийг бурхан үзүүлжээ

Доктор Марк бол хавдрын салбарт нэрд гарсан эмч байлаа. 

Нэг удаа өөр хотод болох хуралд очихоор гарсан бөгөөд тэнд түүний анагаахын судалгаанд хийсэн ажлыг нь үнэлэн шагнал гардуулах учиртай байв. Түүний олон жилийн хөдөлмөрийг үнэлж байсан тул сэтгэл нь их догдолж байжээ. Гэвч онгоц хөөрөөд хоёр цаг орчим болсоны дараа техникийн доголдлоос болж хамгийн ойрын нисэх буудалд ослын буулт хийхээс өөр аргагүйд хүрчээ. Эмч хурлаас хоцорч байгаадаа санаа нь зовж машин түрээслэн замд гарчээ. Гэвч нэг их удалгүй ширүүн бороо орж шуурга шуурсан нь түүнийг төөрөхөд хүргэж орхив. Хоёр цаг орчим дэмий явсаны эцэст өлссөн ядарсан эмч маань хаа нэгтээ буудаллаж болох газар хайж эхлэв. Хэсэг хугацааны дараа жижигхэн муудсан байшин олж очоод хаалгыг нь тогшжээ. Нэгэн эелдэг бүсгүй хаалгаа нээхэд утсаар яриулах боломж байна уу хэмээн учраа хэлэн гуйхад эмэгтэй ямар ч утас байхгүй тул гэрт нь дулаацаад, цаг агаар дээрдэхийг хүлээж болох юм гэжээ. Өлсөж цангасан, ядарч даарсан эмч саналыг хүлээн авч гэрт нь оржээ. Эмэгтэй халуун цай хоолоор дайлаад хамтдаа залбирахыг санал болгов. Эмч инээмсэглээд эелдэгээр татгалзсан байна. Учир нь эмч шашинд биш хөдөлмөр, шинжлэх ухаанд итгэдэг гэжээ. Бүдэг лааны гэрэлд цай уун суухдаа хүүхдийн орны дэргэд залбирах эмэгтэйг ажиглаж байлаа. Эмэгтэй тусламж гуйн залбирч байгаа нь ойлгомжтой байсан тул залбиралаа дуусгасны дараа бурханаас юу гуйсаныг нь сонирхон асуужээ. Бүсгүй гунигтай инээмсэглээд оронд хэвтэж байгаа бяцхан хүүхэд бол түүний хүү бөгөөд ховор төрлийн хавдраар өвдсөн гэжээ. Хүүг ганцхан хүн эмчилж чадах боловч тэр эмч маш хол өөр хотод амьдардаг, тэгээд ч хүүгээ үзүүлэх санхүүгийн боломж түүнд байхгүй байна. Бурхан өнөөдрийг хүртэл түүнд хариу өгөөгүй боловч нэг л өдөр түүнд тусламжийн гараа сунгаж Марк эмчтэй уулзуулна гэдэгийг мэдэж байгаа тул түүний итгэлийг юу ч эвдэж чадахгүй гэжээ.
Гайхсандаа үг ч хэлж чадахгүй болсон Марк эмчийн нүднээс нулимс урсан гарч байлаа. Тэр бурханд талархан шивнээд өөрт нь тохиолдсон бүх зүйлийг эргэн санав. Онгоцны гэмтэл, усан бороо, төөрсөн зам. Бурхан ганц бүсгүйд хариулаад зогсохгүй Марк эмчид хорвоог өөрөөр харж, залбиралаас өөр эд хөрөнгөгүй ядуусд туслах ёстойг нь сануулсаныг ойлгожээ.
Амьдралд санаандгүй тохиолдол гэж байдаггүй...
Эх сурвалж: Ш.Батзориг