1. Би нэг тийм аймар ховдог охинтой болзоонд явж байсан. Нэг өдөрт халаасанд байсан хамаг мөнгөө шавхаад дараа нь бүр утсаа ломбарданд тавьж байж нэг юм хоолных нь тооцоог хийсэн шүү дээ. Бараг нэг хоол нь арван таван мянга гэж бодоход зургаан таваг хоол бараг зуу гарна биз дээ. Тэр үед би өөртөө хатуу дүрэм тогтоосон. Ядаж хоолных нь мөнгийг дааж чадахаар болсон үедээ л охин эргүүлье гээд. Тэгээд ч угаасаа хоолных нь мөнгийг төлж дийлэхгүй байж дараагийн болзоо, үерхэл, гэрлэлт, хувцас хунар, үнэт эдлэл, бэлэг сэлт бол бүр бүтэх ч үгүй юм билээ. Гэхдээ л тэр охин арай л дэндүү иддэг охин байсан л даа. Хоолонд орж гарч ирчээд надаас амттай юм нэхээд байсан гээд бод доо. Ингэж аймар иддэг байж яаж туранхай нарийхан байж чаддаг байна аа гэж бодсон доо. (23 настай Б)
2. Оюутан байхад дээд курсын нэг залуу намайг болзоонд урьж байсан юм. Ангийнхаа хүүгээр захиа явуулж намайг кино театрт хүлээж байя гэсэн утгатай юм бичсэн байсан санагдаж байна. Би ч зөвшөөрөөд киноны цагаа тэсч ядан хүлээж байгаад л гүйгээд очсон. Хамгийн хөөрхөн дээрээ тааруулаад л дажгүй залуутай болзох санаатай үсээ намируулаад л өөртөө мангар итгэлтэй очсоныг яана. Тэгсэн нөгөө залуу чинь намайг хаалгаар орж ирэхээс авахуулаад л ерөөсөө анзаарч харсангүй. Би өмнө нь очоод “Сайн уу?” гээд мэнд мэдсэн чинь “Сайн” гэхээс өөр юм хэлсэнгүй. Би “За тэгээд ямар кино үзэх вэ?” гэсэн чинь аймар бүлтийж харсанаа “Шийдээгүй л байна.” гэлээ. Би тоглоом хийж өдөх санаатай “За тэгвэл би шууд шийдчих үү?” гэсэн чинь нөгөө залуу чинь “Чи ямар сонин охин бэ?” гэдэг юм даа. Би гайхаад “Чи тэгээд намайг яах гэж дуудсан юм бэ?” гэсэн чинь “Чи ингэхэд хэн юм бэ?” гээд бүр нэг үзэн ядсан харцаар харсан. Шууд гэртээ хариад орондоо орж уйлаад, маргааш нь нөгөө захиа өгсөн залуугаас асуусан чинь тэр өгсөн тэнэг гар нь манай ангид байдаг хоёр Одмааг андуурчихсан байгаа юм даа. Миний мартаж чаддаггүй хамгийн муухай болзоо тэр байсан. (26 настай О)
3. Хамт ажилладаг хүүхнээ болзоонд урьсан биш нэг буруутсан даа. Ажил дээр бол айхтар даруухан, барагтай үг дуугардаггүй, амь нь хаанаа байдаг юм бол гэмээр л хүүхэн санагдсан. Хүнийг таньж байж болзох хэрэгтэй юм билээ. Болзоон дээрээ ч би өөрийнхөө хамгийн сайн хувилбараар л байдаг бүхнээ зориулаад л чадахаараа л сэтгэлээ илчлэх гэж чармайгаад л... Тэгсэн нөгөө бүсгүй чинь ярвайж сууж байснаа “Үнэнийг хэлэхэд би дарга хүнтэй л сууна гэж боддог л доо. Ядаж унах унаатай, орох оронтой хүнтэй л болзмоор байна. Тэгээд ч ар гэр нь дажгүй хүнтэй л сууна гэж боддог” гэсэн. Харин ч нэг нүүр хийх газаргүй болтол минь шуудхан хэлсэн дээ. Гэхдээ одоо тэр хүүхэн миний нарийн бичиг хийдэг. Би нээх овойж, товойж саятан болоогүй ч гэлээ болоод л байна. Эр өсч эсгий сунадаг л байхгүй юу даа! Гэхдээ бас бодол санаагаа шуудхан хэлчихдэг нь авууштай юм даа гэж тэр эмэгтэйг үнэлж байсан шүү. (34 настай У)
4. Нөхөр бид хоёрт нэг тийм болзоо бий шүү, бий. Хоёр гэрийнхэн маань биднийг суулгах талаар аль эрт ярьж байсан юм билээ. Манай аавын хамгийн сайн найзынх нь хүү байсан. Олон жил гадаадаар хэсч яваад ирсэн болохоор би яаж мэдэх вэ дээ. Ээж нэг өдөр залгаж “Чамайг хүн хүлээж байгаа очиж уулзаад нэг үз” гэж сохор болзоо руу хөөхөөр нь би охин дүүгээ явуулчихаад өөрөө харин арван жилийнхээ уулзалтанд явчихсан юм. Тэгсэн манай нөхөр бас өөрийнхөө өмнөөс найзыгаа явуулаад өөрөө шоудаад зугтчихсан. Өнөө хоёр чинь бид хоёрын өмнөөс болзоод л тэгсэн нөгөө хоёр нь нэг клубт шоудаад л. Бид хоёр чинь клубт нэг нэгнийгээ ширтэж өдөж хоргоогоод л нэг мэдсэн дурлалцаад л. Удалгүй гэрийнхэн шууд л дуудаад бид хоёрыг нүүрэлдүүлж ээдрээ нь тайлагдсан. Нэг нэгнээ шоолж татаж унатлаа инээсэн дээ. Сонирхолтой нь манай дүү нөхрийн маань найзтай хуримаа хийсэн. Бид дөрөв нэг өдөр хуримласан. Бид дөрвийн хайр гэдэг шиг бид дөрвийн болзоо гэдэг л юм болсон доо. Үүнийг би хувь тавилан л гэж боддог. (29 настай Ө)
5. Ёстой шокны нэг болзоо бий. Нэг залуутай уулзаад хоолонд орж бага зэрэг халаалт аваад яг сайхан ид дундаа орж байсан юм. Тэгсэн өнөөх чинь үерхээд салсан охиныхоо талаар яриад эхэллээ. Нэг мэдсэн бид хоёр нийлж байгаад яаж тэр охинтой эргэн учраа олох талаар ярилцаж гарлаа. Би уг нь тэр залууг их эртнээс мэднэ. Надад таалагдсан болохоор түүнтэй танилцах ямар арга байна гэж анх найзаасаа асуусан ухаантай юм. Тэгтлээ их хүчин чармайлт гаргасан болзоогоо би бараг өөрийнхөө гараар нураагаад хаясан. Тэр залууд таалагдах гэж анх зовлонг нь сонсдог л буруудсан байхгүй юу. Хамгийн шокны хэсэг нь нөгөө залуу чинь салсан охиноо дуудаж би гэдэг хүн эр эмийн дундах илжиг шиг байдалтай гацчихсан. Бүсгүйчүүддээ л гэж зөвлөхөд болзож байгаа залуугийнхаа сэтгэлзүйч царайлж зовлонг нь сонсох ёстой дэмий зүйл шүү. Бүр үерхдэг болсон хойноо л юу юм гэхээс. (26 настай А)
6. Би нэг удаа аймар өөнтөгч залуутай болзож байсан. Бүр арай дэндүү өөнтөгч. Хүйтэн өдөр байсан болохоор би амьхандаа даарахгүй гээд зузаан хувцаслаад очсон юм л даа. Тэгсэн намайг бүр доороос нь дээшээ аймар шинжиж хараад “Яасан даарсан юм уу? Даарсан ч гэсэн жоохон эмэгтэйлэг хувцаслахгүй дээ!” ч гэж байх шиг. Кино театрт ороод кино сонгох гэж бүтэн цаг болсон. Өргөөгийн том дэлгэцнээс кино бүрийнх нь трейлэрийг үзэж байгаад сонгосон гээд бод доо. Би бараг трейлэр үзэж суусаар байгаад ямар ч сонирхолгүй болчихсон. Тэгээд бас болоогүй би өөрөө өөртөө кола, поп корн авах гэсэн чинь “Аймар таргалуулдаг шүү дээ, Авах хэрэг байна уу? Турах хэрэгтэй юм биш үү!” гээд л. Надад буу байсан бол шууд буудна. Кино үзэж байхад дундуур нь аймар хүүхэн шиг “Ямар царай муутай хүүхэн бэ, ямар онцгүй залуу вэ, ямар тэнэг кино вэ!” гээд үглээд л байсан гээд бод доо. Ёстой сонин залуу, үнэхээр гайхмаар. (23 настай Э)
7. Харийн Монголчууд гэдэг шиг нэг тийм тэнэг болзоонд явж байснаа саналаа. Царайлаг, сайхан биетэй, боловсон, мөнгөтэй залуутай танилцаад удаагүй байлаа. Найзуудтайгаа танилцуулмаар байна гээд нэлээн үнэтэй клубт намайгаа дуудав аа. Би нь эрвийх дэрвийхээрээ л өөрийгөө гоёод гүйгээд очсон. Тэгсэн бөөн харийн Монголчууд дунд ганцаараа цэвэр Монгол болоод орчихсон шүү дээ. Зарим нэг нь бие биенээ аялдан дагаад сонин сонин юм ярина аа. Жишээ нь нэг анааш шиг өндөр найз нь “Коршонк орчоод ирье” ч гэж байх шиг. Нэг залуу бүр байн байн “Оон тийн, тэгсэн тийн,тэгээд тийн, тийн тэгсэн байхгүй юу, тийн” гэж маяглаад үнэн ядаргаатай. Өнөө миний боловсон гээд унаж тусаад байсан залуу чинь ёстой мэдрэл гар байж таарсан шүү дээ. “Манай Монголчууд яаж ингэж малын махыг угааж, ариутгахгүй идэж чаддаг байна аа? Ядаж хлорминтой усанд угааж заншмаар юм” гэж авсан. Би шууд хүрмээ нөмрөөд ирсэн замаараа сурсан дуугаа дуулаад л гараад явсан даа. Тийм хүмүүстэй чинь юугаа ярьж суух вэ дээ! Их удах юм бол “Оо тийн, тэгсэн тийн” гэдэг хачин үгийг нь сонссоор байгаад хүйсийн эрх тэгш байдлаа алдах юм билээ. (28 настай С)

Эх сурвалж: Залуу бүсгүйчүүдийн ментор Гоолингоо