Monday, May 1, 2017

Араар тавьдаг эмэгтэйн голлох шинжүүд



Хэрвээ таны бүсгүй таныг нэг удаа хуурсан бол харилцаагаа эргэн аварч үлдэх хамгийн хэцүү зүйл бөгөөд  хаана, хэнтэй хэзээ байх нь огт хамаагүй юм. 
Эрчүүдийн болзоо хайрын зөвлөгч, мэргэжилтэн Макс Крамерын зөвлөгөөг хүргэе.

Хосуудын харилцаа амаргүй бөгөөд ихэнх нь энэ тал дээр сэтгэлзүйн бэлтгэлтэй байж хүлээцтэй байх шаардлагатай юм. Учир нь нэг нэгээ ойлгох гэж хичээлгүй мэдрэмжээ нууснаас болж үл ойлголцол үүсэх шалтгаан бий болдог. Үүний үр дүнд "хууралт" болно. 
Аз жаргалгүй байгаа нэгэн нь өөр газраас дутуугаа хайж эхэлнэ. Тиймээс эрчүүд хайртай хүнээ алдахгүй байхыг хүсвэл үйлдэлдээ анхаарч, тухайн эмэгтэйнхээ зан авирыг ажиглах хэрэгтэй юм.  Доорх шинжүүд илэрч эхэлвэл та түүндээ илүү их анхаарал хандуулах хэрэгтэй гэсэн үг юм.


Тэр дэндүү завгүй байдаг ба чамайг арга хэмжээнд дагуулж явдаггүй


Зарим хосууд нэг нэгэндээ тус тусын орон зай эрх чөлөөг олгодог ч хайртай бүсгүй тань танд цаг зав огт гаргахаа болиод эхэлвэл ямар нэг нууц шалтгаан байна гэсэн үг. Ялангуяа урьд хожид ярьж байгаагүй найзуудын талаар дурдаж, охидын "үдэш" олон болоод ирвэл та анхааралдаа авах хэрэгтэй. 


Тэр өөрийнхөө мэдрэмжийн тухай ярихаа больж эхэлнэ


Ихэнх эмэгтэйчүүд өөрийн сэтгэл хөдлөлийг илэрхийлэхдээ чөлөөтэй байдаг.

Жингээ хасах гэж зүтгэж эхэлнэ

Секс хийхээс татгалзана

Үргэлж залхсан мэт байж бүх зүйл дургүйг нь хүргэнэ
Таны эмзэг зөөлөн найз охин үргэлж амаа хамхих болсон бол танд санаа зово шалтгаан гарч иржээ. Тэр магадгүй уурлаж гомдон,  сэтгэл нь шаналгаатай байгаа бол өөр нэгэн таны орон зай руу "довтлоход" хүлээн авах боломж илүү нээлттэй гэсэн үг юм.