“Киви” хамтлагийн ахлагч Д.Уламбаяр нас нэмэгдэхийн хирээр залуужиж, уран бүтээл нь ч чанаржиж яваа сайхан бүсгүй. Ука нас 30 хол гарсан хойно хайр дурлалтай учирч, хоёр жилийн өмнө ууган хүүгээ угтан авсан. “Киви”-гийн Укагийн сонгосон хайрт нь “Эрдэнэт”-ийн том боссын хүү, урьд нь хоёр бүсгүйтэй амьдарч, хоёр хүүхдийн аав болсон, амьдралын асар их туршлагатай нэгэн гэдэг. Харин хосууд хуримын товоо одоо болтол гаргаагүй. Олны нүдэнд хамт явж харагддаггүй хосууд хааяахан Flex-т хамтдаа дасгал хийж үзэгддэг. Олны хар цагаан хэл ам хүрэхээс халгадаг юм уу, Ука хайртыгаа олны өмнө гаргаж ирээгүй. Укагийн найз залуу муухан тамирчнаас дутуугүй бие бялдартай, “спортлог” нэгэн аж.
