Monday, February 13, 2017

Аглуу залуусын хоолыг “булаалаа”

“Шинэ үе” хамтлагийнхан нэлээн барцадтай байсан. Тус хамтлагийг үүсгэн байгуулалцсан Амбий агсан бурхан болж, Аси өвчний улмаас, Т.Билгүүн гээд ирээдүйтэй залуу гишүүн нь хамтлагийнхантайгаа тоглолтоор явж байгаад осолд орж нас эцэслэсэн билээ. Алдармаа, Оюунтуул хоёр муудалцан усаар булалцан нэрээ хугалж, ууган гишүүн Г.Ундармаа хамтлагаа орхин гарч, кино продюсерлэн амжилттай ажиллаж яваа. Харин хамтлагийн ахлагч Н.Ариунболд нүүдэл хийж, “Х Түц”-ийн хамтлагийн Аглууг урвуулан “андууд” болчихоод үзэж тарж явна. Залуусаас Энхжин, Одноо гэдэг хоёр залуу гишүүн сонгон аван, “хачир”-таа нэмж, хамтлагийнхаа дунд үеийн жүжигчдийг “гудамжинд гаргажээ”. Амьд хүн аргатай болохоор “Шинэ үе”-ийн Отгоо, Гамбаа хоёр “Эмоци” продакшнд нэгджээ.