Monday, February 13, 2017

Дуучин Х.Мөнгөнцэцэгийн араас М.Зоригт , дуучин Б.Болд хоёр хөлөө хугалах шахан гүйж байна

Залуу дуучин Х.Мөнгөнцэцэг энэ үеийн залуу дуучдыг өнгөлж яваа сайн дуучин. Зарим нь нийтийн дууны гүнж гэж нэрлэдэг. Ардын дууг ч, “Ар цармын цэцэг”-ийг ч өөрийнхөөрөө сайхан дуулдаг Х.Мөнгөнцэцэгийг сайхан дуулдаг, хөөрхөн бүсгүй гэлцэн хүрээлэх хүн ч олширч, фэнүүдийнх нь тоо өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа. Сая шинэ цомгийн нээлт нь болж, хүмүүс пиг дүүрэн цуглаж, аргагүй нэрд гарч яваа эрэлтэй дуучин гэдгээ харуулав.
МУГЖ С.Ганзоригтой хамтран дуулж байсан Х.Мөнгөнцэцэг, Т.Дэлгэрмөрөнтэй “Номинталст” хамтлагийнхны дуулсан “Хайрын дээд хань минь” дууг шинэчлэн дууллаа. Үеийнхээ хоёр бүсгүйтэй МУГЖ Т.Баясгалангийн дууг хаман попури хийж, ардын дууг амилуулан тоглолт хийж амжлаа.
Анх “Алтайн эрин сан” хэдэн клипийг нь ивээн тэтгэн олны хүртээл болгож байсан бол одоо ид нэрд гарч яваа залуу дуучин бүсгүйг ивээн тэтгэх хувь хувь, албан байгууллага мундахгүй. Юутай ч УИХ-ын гишүүн, Зам тээврийн сайд асан М.Зоригт нас намбаа мартан залуухан дуучин бүсгүйг сүүдэр шиг дагах болж. Үеийнх нь залуу шиг сэмбэгэнэж дуучин бүсгүйн цахим хуудсаар найз залуу шиг нь эргэлдэж, зургийг нь “тааглана”. Саяхан болсон цомгийн нээлтэнд экс гишүүн М.Зоригт ирчихсэн энгийн ард, залуухан хөвгүүдтэй үеийн юм шиг үзэж тарж, дуучин бүсгүйн мөнгөн аяга шиг гараас цомгийг нь хүлээн авлаа.
Дайны хажуугаар дажин гэж дуучин Х.Мөнгөнцэцэгт бас нэг дагуул гарч ирсэн нь дуучин Баярын Болд. Түүнийг дуучин Э.Чулуунчимэгийн нөхөр, охиных нь эцэг гэдгийг хүмүүс андахгүй. Үе тэнгийн гурван залуу дуучин гэр бүлийн найзууд. Гэхдээ дуучин Э.Чулуунчимэг, Х.Мөнгөнцэцэгийг эр нөхөртэйгээ хардаж байгаагаа фэйсбүүк хуудсаараа илэрхийлээд амжсан. Х.Мөнгөнцэцэгийн цомгийн баяр дээр дуучин Б.Болд хүрэлцэн ирж, эхнээс нь аваад дуустал үйлчлэв. Дуучин Х.Мөнгөнцэцэг буяны үйл эрхэлж, эмнэлгийн өрөө тохижуулахад мөн л дуучин Баярын Болд ирчихсэн тусалж явсан билээ.