2017.02.21-ний 19 цаг
Б.Гарамгайбаатарыг цагдан хорив
Б.Гарамгайбаатар нь Хөгжлийн банкны томоохон зээлдэгчийн нэг юм байна. Тиймээс түүнийг Хөгжлийн банк болон бондуудын санхүүжилтэд хийж буй шалгалтын үеэр байцаах шаардлага гарсан гэж АТГ тайлбарлаж буй юм. АТГ-аас томилогдсон ажлын хэсэг Хөгжлийн банкинд хийж буй шалгалтынхаа хүрээнд 1.5 тэрбум төгрөгийн хохирлыг холбогдох этгээдүүдээр нөхөн төлүүлэхээр болсон тухай зарим сайт мэдээлсэн. АТГ-аас Хөгжлийн банк тойрсон шалгалтыг эрчимжүүлж, тус банкны томоохон зээлдэгч, аж ахуйн нэгжүүдээс мэдүүлэг авч эхлээд байна. Зээлдэгчдийн нэг болох Б.Гарамгайбаатарыг өчигдөр 15.00 цагийн орчимд түүнээс байцааж эхлээд 19.00 цагийн орчимд прокурорын шийдвэрийн дагуу Хорих 461 дүгээр ангид хорьсон байна.
2017.2.21-ний 20 цаг
“ПОРТУНА”БАТБАЯРЫГ Ч БАС ХОРИХООР БОЛОВ
УИХ-ын гишүүн асан, Эдийн засгийн хөгжлийн сайдаар ажиллаж байсан “Портун” Н.Батбаярыг ч АТГ-аас шалгаж эхэлжээ. Өчигдрийн хувьд түүнээс байцаалт авчээ. Баттай эх сурвалжуудын мэдээлж буйгаар Н.Батбаярыг мөн л Хөгжлийн банкны албан тушаалтнуудад холбогдох хэрэгт холбогдуулан шалгаж эхэлсэн байна.
Сайд асан Н.Батбаярыг “Чингис”, “Самурай” бондын олголт, зарцуулалттай холбогдуулан албаны эрх мэдлээ хэтрүүлсэн, төсвийн хөрөнгийг үрэгдүүлсэн гэх үндэслэлээр АТГ-аас шалгаж, өчигдөр үдэш Н.Батбаярыг цагдан хорих прокурорын тогтоол 20.00 цагийн орчимд гарч, түүнийг шууд хорих анги руу ачсан байна.
2017.01 сар
Г.ДЭНЗЭН НАРТ ХОЛБОГДОХ ХЭРГИЙГ ПРОКУРОРТ ШИЛЖҮҮЛЖЭЭ
АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс иргэн Г.Дэнзэн нарт холбогдох эрүүгийн хэрэгт нэмэлт мөрдөн байцаалт явуулж дуусчээ. Тус газраас Г.Дэнзэнг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дэх хэсэг, мөн хуулийн 150 дугаар зүйлийн 150.3-т заасан гэмт хэрэгт яллагдагчаар татаж, хэргийг яллах дүгнэлт үйлдүүлэх саналтай Нийслэлийн прокурорын газарт саяхан шилжүүлээд байна.
2016.10 сар
Хөгжлийн банкны захирал асан Н.Мөнхбатыг цагдан хорилоо
"Чингис” болон "Самурай” бондын зарцуулалтыг АТГ-аас анхааралдаа авч шалгаад удаж байна. Мөн энэ хэрэгт Эдийн засгийн хөгжлийн сайд асан Н.Батбаяр, Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирал асан Н.Мөнхбат нарын хүмүүс татагдаж шалгагдаж байгаа. Тэгвэл өчигдөр орой Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирал асан Н.Мөнхбатыг саатуулсан гэх мэдээллийг албаны хүн өглөө.
Засгийн газрын хуралдаанаар Хөгжлийн банкны үйл ажиллагаанд шалгалт хийх ажлын хэсгийг байгуулсан. Энэ ажлын хэсгийг Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Энхбаяр ахалж байгаа бөгөөд тэрээр хяналт шалгалтынхаа тухай ноцтой мэдээлэл өгсөн юм.
Тэрбээр " ... Шалгалт хийх явцад ноцтой зөрчлүүд илэрсэн. Наад зах нь төсөл хэрэгжүүлэгч аж ахуйн нэгжүүдийн сонгон шалгаруулалт тодорхойгүй, зээл олголт холбогдох хууль журамд нийцээгүй, зээлийн эрсдэлийн ямар ч судалгаа, төсөв төсөөлөлгүй санасан зоргоороо салхинд хийсгэж, сарвууныхаа салаагаар урсгаж байсан юмуудаа гэж санагдсаныг нуух юун. Өгсөн зээлийг авсан этгээд чухам юунд хэрхэн зарцуулж байгаад гүйцэтгэлийн хяналт тавьдаг механизм алдагдсан нь илт байна. Арилжааны банкууд тав арван сая төгрөгийн зээл өгөх гэж ямар өндөр шалгуур нарийн хяналт тавьдаг билээ дээ. Гэтэл хэдэн тэрбумаар нь зээл олгодог Хөгжлийн банк дэндүү хайнга болчимгүй, халаглаж харамсмаар ажиллаж ирсэн нь хачирхалтай.Барьцаа хөрөнгө нь барьцгүй, ханшийн эрсдэл нь харалган, борлуулалтын төлөвлөгөө нь хий хуйтай, зээл эргэн төлөгдөх эх үүсвэр нь иш мухаргүй, зээлийн хорооны тэмдэглэл ч байхгүй ийм л байдалтай явж ирж. Үүнээс гадна тус банкны дотоод үйл ажиллагаа, удирдлагуудтай холбоотой ноцтой зөрчлүүд ч илэрсэн” хэмээн мэдэгдсэн юм.
Шалгалтын явцад Хөгжлийн банканд 1.3 их наяд төгрөгийн санхүүгийн зөрчил илэрсэн гэдгийг тэрээр тайлбарласан. Тэгэхээр энэ бүгдийн хариултыг Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирлаас сонсох нь ойлгомжтой. Тиймээс Авлигатай тэмцэх газар Н.Мөнхбатыг саатуулж шалгах нь зүйтэй гэж үзжээ.

Асуудлын гол нь Н.Алтанхуяг
АТГ-ынхны дээрх баривчилгаа болон шалгаж буй хэргүүдийн эзэн холбогдогч нь бүгд АН-ыг Засаг барьж байх үеийн буюу Н.Алтанхуягийг Ерөнхий сайд байх хугацаанд өндөр албан тушаал хашиж байсан хүмүүс байгаа нь анзаарагдана. Тэд засаг барьж байх үедээ "Чингис", "Самурай" нэртэй бонд босгож, бондын мөнгөөр "тоглолт" хийсэн гэх. Харин энэ олон хүнээр дамжуулж экс Ерөнхий сайд Н.Алтанхуягийг онилсон хуулийнхны ажиллагаа гэдгийг учир мэдэх хүмүүс ярьж буй юм. Үүнийг батлах хамгийн том нотолгоо бол Н.Алтанхуягийн эхнэр, хүүхдүүдийг нь өнгөрсөн онд АТГ-аас шалгасан явдал юм. Ар, араасаа хөврөх АТГ-ын ажиллагааны асуудлын гол нь Н.Алтанхуяг байгаа нь тодорхой байгаа юм.
Эх сурвалж: criminal.mn