Friday, January 6, 2017

ӨРГӨНТАЛ ГЭГЧ ХЭН БЭ

...Тэрээр тухайн үед баяр тэмдэглэж, эхнэртэйгээ хамт архи ууж, айлд очиж, найрлажээ. Ингээд хоёулаа согтоод хоорондоо маргалдсан байна. Маргалдсан дариудаа эхнэрээ заазаардаж, дагавар хүүгээ ч мөн айлгасан аж. Ингэчихээд хажуу өрөөнд унтаж байсан эхнэрийнхээ дүүгийн дөрвөн настай хүүг заазуурдаад хөнөөчихөж, эхнэр нь мөн шархаа даалгүй эмнэлэгт очоод амиа алджээ. Харин дагавар хүүгийнх нь биеийн байдал тааруу байна. Дагавар хүүгээ мөн бүрэлгэхээр дайрах үед нь 13 настай Б зугтан хөршийндөө очиж тусламж хүсэж, амьд гарчээ. Тухайн үед түүний эхнэрийн дүү нь хүүхдээ түр харуулахаар тэднийд авчраад орхисон байжээ...
Өргөнталын эхнэр Х нь Баянхонгор аймагт 1976 онд төрсөн бөгөөд 1999, 2004 онд төрсөн хоёр хүүтэй аж. Тэрбээр “Хархорин” худалдааны төвд лангуу түрээслэн наймаа хийж амьдардаг, цэцэрлэгийн багш мэргэжилтэй нэгэн байжээ. Тэд 2008 онд танилцаж..