Төр нийгмийн зүтгэлтэн С.Зоригийн амь насыг онц хэрцгийгээр хөнөөсөн гэх аймшигт хэрэг өдгөө 18 жилийн дараа шүүхээр шийдвэрлэгдсэн. Тодруулбал, хэрэгт сэжиглэгдээд байсан Б.Содномдаржаа, Т.Чимэгээ, Ц.Амгаланбаатар нарыг С.Зоригийн амь насыг захиалгаар хөнөөсөн гэж 24-25 жилийн хорих ял оноосон юм. Гэвч шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ С.Зориг агсны дүү УИХ-ын гишүүн асан С.Оюун мэдэгдсэн. Мөн олон нийт ч шүүхийн шийдвэрт эргэлзэж байгаагаа илэрхийлээд байгаа юм.
Тэгвэл хэрэгт холбогдогч эзэн, хохирогчид гэлтгүй нийгэм тэр аяараа энэхүү шүүх үнэн бодитой дүн шинжилгээ хийж чадаагүй гэж үзэж байгаа.
Тиймээс үүнд эгдүүцсэн Эрдэнэт хотын 60 гаруй иргэд Уурхайчдын соёлын төвийн үүдэнд жагссан байна.
Харин энэхүү жагсаалыг цагдаагийн албан хаагчид ирж тараасан гэнэ.
Ямартай ч төр нийгмийн зүтгэлтэн, ардчиллын алтан хараацай С.Зориг агсны хэргийг үнэн бодитоор шүүж, жинхэнэ эзэн холбогдогчийг нь олж тогтоохгүй бол нийгмийн эсэргүүцэл улам шүрүүсч магадгүй юм.