Monday, May 1, 2017

Fifty Shades of Grey-г үзсэн ээж, эмээ маань юу гэв?




Миний хувьд би ээж болон эмээтэйгээ хагас нүцгэн шахуу Jamie Dornan хэрхэн аяглаж байгаа талаар ярилцсан нь анхны удаа нээлттэй байсан минь тэр байлаа. Учир нь энэ кино нээлтээ хийх болсон цагаас хойш хүмүүст үзэхгүй байх анхааруулга явж, зарим газарт хорьж байсан. Найз маань надтай үзэх хүсэлт тавьсан тул би үзэхээсээ өмнө өөрийн үнэнч зөвлөх болсон эмээ болон ээжтэйгээ зөвлөлдөхийг хүссэн юм. Ингээд тэд кино театрт очиж киноны үйл явдлыг үзсэнийхээ дараа надад зөвшөөрөл өгөх эсэхээ шийдэхээр болсон юм. 

Би эмээгээсээ асуулаа:

Эмээ энэ киног үзээд танд ямар санагдсан бэ? 
- Яах вэ дээ амьдралд байдаг амьдралын нэгэн хэсгийн тухай л харуулж байна.

Хүлээгээрэй. Гадуур хэлж бичсэнээр бол та өдийд цочролд орсон байх ёстой шүү дээ

- Яг үнэндээ би нэг их цочирдсонгүй.

Үнэн гэж үү?

- Тэгэлгүй яах вэ, яг үнэндээ би одоогийн нийгэмд юу болж байгааг бүгдийг сайн мэдэхгүй шүү дээ. Би одоо 83 настай. 
Ээж (57 настай): Эмээ чинь харагдаж байгаагаасаа илүү сониуч хүн.

 Тэгвэл энэ кинонд дандаа нүцгэн хэсэг гардаг уу?
- Үгүй ээ. Ихэнх эротик хэсгүүдэд маш болгоомжтой хандсан байсан. Болж байгаа үйл явцыг маш хяналттай явуулж байгаа нь харагдаж, тийм үйлдэл хиймээргүй юм байна гэж бодогдож байсан. 

Та хоёрт киноны утга санаа ямар санагдав?

Ээж: Би үзээд  утга санааг нь бодож, гунигтай санагдсан боохоор уйлсан. 
Эмээ: Би түүнийг чи чинь уйлаад байна уу даа гэхэд тэр үнэхээр уйлж байсан шүү. 

Та хоёр үзсэндээ харамсаж байна уу?

Эмээ: Үгүй ээ, би дараагийн амьдралдаа мэдэж авах юм аа эндээс үзлээ
Ээж: Би хүмүүст энэ киног үзсэн тухайгаа хэлнээ. 

Тэд ингэж л хэлсэн. Бид заавал амьдралдаа үзсэн бүхнээ дуурайлгүй эерэг сэдлээр хандаж болно гэдгийг надад ойлгууллаа. 


Эх сурвалж: www.people.com