Monday, May 1, 2017

Хэт тачаангуй гээд кинонд тоглохыг хоригложээ

Камбоджийн Соёлын яамны гэнэтийн хатуу шийдвэр олон нийтийг гайхашрууллаа. “Хэтэрхий тачаангуй, дур булаам харагддаг учраас 24 настай Дэнни Кван гэдэг бүсгүйг бүтэн жилийн турш кинонд тоглохыг хориглож байна” гэж яамны тушаалд өгүүлсэн байв. Дэнни бүсгүй үнэхээр яамны төлөөлөгчид өөртэй нь ярилцсан гэдгийг баталлаа. 

“Би даруухан байна гэж тэдэнд амласан” хэмээн Дэнни ярьсныг “Daily Mail” сонин дамжуулжээ. “Би өөрийн хүссэнээр хувцаслаж дуртай юмаа өмсөх эрхтэй гэдгээ мэднэ. Гэвч манай соёл, Камбоджийн ард түмэн үүнийг хүлээн авдаггүй. Би одоо Фэйсбүүкт тавьдаг зургууд шигээ тийм тачаангуй, хэт дур булаам харагдахгүйг хичээх болно” гэж Дэнни бүсгүй орон нутгийн хэвлэлд ярилцлага өгөхдөө ярилаа. Камбоджийн идэвхтнүүд өөрийн улсын яамны энэ шийдвэрийг эсэргүүцэн “Энэ нэг ёсны хавчин гадуурхал” хэмээн мэдэгджээ.  
www.mnews.mn