Monday, May 1, 2017

Сонгодог урлагийн ”шигтгээ” О.Байгаль



О.Байгаль 1993 онд Хөгжим бүжгийн дунд сургуульд элссэн. Э.Оюун багштай 1а ангид сурдаг. Тэргүүн эгнээнд баруун гар талаас эхний охин ДБЭТ-ын төгөлдөр хуурч Н.Ивээл, харин гурав дахь охин бол  О.Байгаль. Түүний баруун гар талд зогсох жаал бол жазз дуучин, морин хуурч З.Энхмөнх, тав дахь охин “3 охин” хамтлагийн дуучин н.Ану, эхний эгнээнд зүүн гар талын хоёр дахь хүү бол ая зохиогч, продюссер, төгөлдөр хуурч Б.Одбаяр буюу Оки, арын эгнээнд зүүн гар талаас гурав дахь хүү бол  “Нисванис” хамтлагийн бөмбөрчин А.Анар, багшийн зүүн гар талд төгөлдөр хуурч, удирдаач Б.Анар, хоёрдугаар эгнээний баруун талын эхэнд төгөлдөр хуурч н.Алимаа буюу  Ами, багшийн урд зогсч байгаа охин бол уран нугараач багш Б.Ариунтуяа юм. 

Харин тэд өнгөрсөн онд 20 жилийн баяраа нижгэр тэмдэглэсэн. 20 жилийн дараа Монголын урлагийн тэнгэрт гялалзаж яваа нэг ангийнхан уулзаж, бага насны сайхан дурсамжаа хөглөсөн. 

Энэ бол түүний бөмбөлөг. Олон жилийн өмнө “Детский Мир” дэлгүүрээс авч байсан түүний энэ бөмбөлөгөөс хагарсаар ганц, хоёр л үлдсэн байна. Харин түүний хувьд жил бүрийн шинэ жилийн баяраар гацуур засах болгонд нь тоглоом  бүхэн өөр өөрийн түүх өгүүлдэг аж. 



Энэ бол 1995 онд болсон Ж.Чулууны нэрэмжит өсвөрийн хөгжимчдийн гуравдугаар  уралдааны танилцуулга ном. Тэрбээр энэ талаараа “Хамгийн инээдтэй нь тэр үед хамгийн том хоёр өрсөлдөгчийнхөө толгойг харандаагаар дөрвөлжин зурсан байна шүү дээ. Энэ зургаан хүүхдээс одоо бид гурав л  мэргэжлээрээ ажилладаг. Тэр хоёр  толгойг нь дөрвөлжилсөн, тэгээд би. Бидний насны ангилалд нийт 20 орчим сурагч оролцож байлаа. Тухайн үед би гуравдугаар анги байсан юм. Ингээд бодоход сургууль минь мөн бидний мэргэжил их багаас минь дайчин зорилготой чанар суулгасан санагддаг” хэмээн дурсчээ.