Монголын нийтийн дууны ертөнц гоёхон цэцэгс шиг залуу сайхан бүсгүйчүүдээр бүл нэмж бид өдөр бүр шинэ танилтай болж байгаа. Хэдийгээр нийтийн дуучдыг ийм тийм гэж янз бүрээр хэлдэг ч тэд нийтэд зориулж уран бүтээл хийдэг учраас бусдаас хурдан олны танил болдог нь маргашгүй үнэн. Цаг үеэ дагаад зөвхөн хөдөөнийхөн нийтийн дуу сонсдог, нийтийн дуучид тэдэнд зориулж дуулдаг гэх ойлголт ард үлджээ. Шинэ салхи, шинэ мэдрэмж, шинэ үе айсуй. Шуугиант түрлэгийн эхний эгнээнд дуучин СТА Э.Чулуунчимэг зогсоно, бас бичигдэнэ. Оюутан ахуйдаа олонд танигдаж мөн тэр үедээ гэр бүл зохиож ээж болсон бүсгүй. Урлагийн хүний хувьд эргэж хараад гүйчихэж байгаа мэт төсөөлөмгүй эхлэл. Гэр бүлтэй хүн од болон гялалзана гэдэг сонин тохиолдол. Э.Чулуунчимэгт сонин юм их бий. Гэхдээ тийм ч нээлттэй хүн биш. Харин уран бүтээлээр бол бөмбөгдөх шиг болж байгаа. Ихэд дотогшоо, цэгцтэй илэрхийлэлтэй, бүрэн төлөвшсөн чамбай бүсгүй миний өмнө суух аж. Тэр өөрийгөө олжээ. Бага залуудаа өөрөө өөртэйгөө ойлголцож өөрийгөө мэдэрч БИгээ танин мэднэ гэдэг их чухал. Төөрсөөр будилсаар яваад энэ насыг элээх нь дэндүү хайран гэж бодогддог юм. Э.Чулуунчимэг чухамдаа хэн юм бол? Бид зүгээр л илэн далангүй шударга ярилцлаа. Зүгээр л өөрийнхөөрөө бай ...
-Чулуунчимэг нийтийн дууны ертөнцөд шинэ салхи болж ирсэн. Маш уйтгартай, сонирхолгүй нэг хэвэнд цутгачихсан юм шиг байдаг хэв маягийг бүгдийг нь эвдсэн гэх үү дээ. Оюутан байхдаа хурдтайгаар олонд танигдаж карьераа тогтвортой хадгалсаар ирсэн. Олны танил байх ямар мэдрэмж төрүүлж байна.
-Нийтийн дуу бол монгол түмний дийлэнх масс сонсдог том ертөнц. Энэ том ертөнцийг нэр төртэй авч явна гэдэг бүх уран бүтээлчдийн үүрэг. Тэд нар дунд өөрийнхөө чадах чинээгээр тодорхой өнгө төрх үүсгээд явна гэдэг уран бүтээлчийн хувьд амжилт, бахархал бахдал. Анх СУИС-т ороод хоёрдугаар курсээсээ уран бүтээл хийж эхэлснээс хойш найман жилийг үдсэн байна. Энэ найман жилийн сүүлийн 3-4 жилд уран бүтээл эрчимтэй явж байна. Уран бүтээлч, дуучин байна, олны хайр хүндэтгэлийг хүлээнэ гэдэг ховорхон тохиох хувь тавилан, хувь заяа гэж боддог. Би хүүхэд байхдаа олны танил болохыг мөрөөддөг байсан. Саяхан мөрөөдлийнхөө дэвтрүүдийг гаргаж уншив аа. Би арван жилд байхдаа өөртөө зорилгоо биччихсэн байж. Сүүлийн үед шар хэвлэлээр нэг гараад, миний танихгүй Чулуунчимэгүүд бичигдээд л, заримдаа би биш шүү дээ гээд хэлчихмээр, заримдаа тоохгүй өнгөрчихмөөр, тэрнээсээ болж сэтгэлээр унаж хямрах юм их тохиолдож байна л даа. Тэгсэн чинь би өнөөдрийг зөгнөж байсан юм шиг жагсаагаад биччихэж. Нэлээн сүүл хэсэгтээ, хэрвээ чи олны танил болсон бол шар хэвлэл чамайг зүгээр байлгахгүй, энэ бол чиний амьдралын салшгүй нэг хэсэг. Хэрвээ чи үүнд бухимдаж ач холбогдол өгч өөрийнхөө эд эсийг үхүүлж алтан цагаа гарздах юм бол чи өөрийнхөө амжилттай явах замаа богиносгож байна гэсэн үг. Тийм болохоор битгий тоо. Энэ чинь зүгээр цаг хугацааны явдал гээд өөрөө өөртөө зориулаад арван жилийн өмнө биччихсэн байгаа юм. Тэрийгээ уншаад тайвширч байх жишээтэй.

Олны танил байна гэдэг маш гоё. Давуу тал ихтэй. Аливаа юм хоёр талтай байдаг учраас хааяа нэг сөрөг юм явж л байдаг. Хэдэн жилийн өмнө нэг олны танил эмэгтэйн хөх ил гарсан зураг гараад. Тэгэхэд энэ миний хөх биш гээд ямар өөрийнхөө хөхийг үзүүлэлтэй нь биш гэсэн шиг /инээв/. Манай монголчууд ер нь их мартамхай хүмүүс юм шиг байгаа юм. Ид мандан бадарч байхад нь тэнгэрт тултал магтаад бүр оргилд хүрснийх нь дараа сөрөг талаас нь муулахыг хичээдэг. Тэр бол манай олны танил, олны дунд байдаг хүмүүст бүгдэд нь тохиолддог зүйл.
-Манай уншигчдын хувьд Чулуунчимэг танихгүй танил. Өөрөө сошиал орон зайд идэвхитэй, ард түмэнтэйгээ ойр юм шиг байдаг. Нөгөө талаасаа их хаалттай. Хувийн орон зайгаа хаачихсан байгаад байдаг. Энэ дашрамд аав ээжийнхээ тухай яриач. Эхээс хэдүүлээ вэ?
-Ам бүл дөрвүүлээ. Аав ээж, доороо нэг эрэгтэй дүүтэй. Манай аав автын инженер, ээж маань сувилагч мэргэжилтэй. Миний хувьд хүүхэд байхдаа бүрэг хүүхэд байсан. Их мөрөөдөмтгий, ер нь өөрийгөө мөрөөдлийнхөө шугамаар амьдарч байгаа гэж боддог. Хүүхэд байхдаа мөрөөдлүүдээ хэдэн дэвтэр дээр биелчихсэн юм шиг бичдэг байсан. Одоо цуглуулгаа харахаар өнөөдрийн байгаа өөрийгөө хүртэл биччихсэн байж байдаг. Мөрөөдөл биелдэг гэдэгт итгэдэг. Тэрнийхээ төлөө маш их хичээдэг. Зарим талаараа бүрэг хаалттай юм шиг боловч ойр дотныхоо хүнд сэтгэлээ онгойлгож байж дотор онгойдог. Яг нээлттэй гэхээр нээлттэй биш тийм л хүн юм даа.

-Өөрийг чинь нийтийн дуучид дундаа нуруулаг, нүүрний хувирал сайтай, тайзан дээр янзага шиг гоё харагддаг гэж гадаад үзэмжийн чинь тал дээр хүмүүс сэтгэл хангалуун байдаг. Өөрийгөө дур булаам гоо үзэсгэлэнтэй сайхан бүсгүй гэдгээ хэзээ анх мэдэрсэн бэ?
-Баярлалаа/инээв/. Надад гадаад имиж тал дээр хувийн зөвлөх байхгүй. Өөрөө өөртөө менежерээ хийгээд бүх юмаа өөрөө амжуулдаг. Мэдрэмжээрээ имижээ бүрдүүлээд суралцаад явж байна. Хөөрхөн сайхан гэдэг хоёр ондоо ойлголт. Би бол хэзээ ч өөрийгөө хөөрхөн хүүхэн гэж боддоггүй. Хөөрхөн хүүхэн гэдэг чинь цаанаа эгдүүтэй ч юм шиг нэг тийм хүүхнүүд байдаг даа. Сайхан гэдэг бол ондоо ойлголт. Эхлээд өөрийгөө хараад тайзан дээр гарахаар түрүү үеийн мундаг ах эгч нар шигээ бүр гоё харагдмаар санагдаад дутуу юм шиг санагддаг байлаа. Оюутан байхад нүүрэн дээр хааяа юм гарахаар сэтгэлээр унаад л. Дуучин эгч нар гэхээр дандаа гоё гоё гөлийсөн арьстай байдаг. Сайхан харагдахад зөвхөн хөөрхөн царай чухал биш. Би анх тайзан дээр гарахдаа бөгтийж дуулдаг байсан. Одоо бол тайзан дээр шууд автоматаар нуруу цэх болдог. Удаан дуулж байгаад буухад нурууны булчин чангарчихсан байдаг. Энэ мэтээр бага багаар дадаж байна. Гэхдээ мэдээж хүн намайг сайхан хүүхэн гэж ярихад сайхан байдаг/инээв/.

-Эмэгтэй хүний гоо үзэсгэлэн ер нь хаанаас эхэлдэг юм бол?
-Эмэгтэй хүний гоо үзэсгэлэн дотроосоо бодол санаанаасаа эхэлдэг юм болов уу. Бодол бүх юмны эхлэл. Хүн гэдэг амьтан ерөөсөө л байгалийн амьтан, байгальтайгаа шүтэлцээтэй салшгүй оршдог. “Зүгээр л инээмсэглэ” дууны маань шүлгийг хүмүүс анзаарсан бол ерөөсөө л байгаль өөрөө миний үзэсгэлэн, байгаагаараа байх нь миний гоёл, уулын жимс уруулын будаг юм, урьхан салхи миний сам юм гээд. Байгаль эх бүсгүй хүн салшгүй холбоотой юм гэсэн утгатай гэсэн үүднээс дууныхаа шүлгийг захиалж бичүүлсэн. Бүсгүй хүн хорвоод төрөхдөө үүрэг нь бүхнийг зөөллөж уярааж аливаа юмны балансыг тэнцвэржүүлж явахаар ирсэн юм болов уу гэж боддог. Гэр бүлийн харилцаанд ч тэр эмэгтэй хүн дандаа юмыг зөөллөж, уурламаар санагдаж байсан ч хичээж биеэ барьж байдаг. Тэгэхлээр зөөлөн сэтгэл, зөв бодол эмэгтэй хүний гоо сайхан байхын эхлэл.

-“Зүгээр л инээмсэглэ” дуу энэ хаврын хит байлаа. Сая бас өөр нэг эзэнтэй боллоо. “Авьяаслаг Монголчууд” шоуны од “бяцхан чоно” Энжи дуулсан. Клип нь ч үндсэн клиптэйгээ бүх талаараа ижил. Бас л сонирхолтой шийдэл.
-Зүгээр л инээмсэглэ дуугаа би ноднин наадмын үеэр шүлгийг нь захиалж бичүүлсэн юм. Яруу найрагч Болорцэрэн эгч шууд хоёр гуравхан хоног дотор шүлгийг нь бичиж, намар хөгжмийн зохиолч Мөнхжаргал эгч маань аялгуу хийсэн. Арванхоёрдугаар сард клип нь гарсан. Удаа ч үгүй бүсгүйчүүдийн дуртай дуу боллоо. Дараа нь миний охины үеийн охид дуулаад фэйсбүүкээр над руу бичлэг ирүүлж байсан. Фэйсбүүкээр “Зүгээр л инээмсэглэ” дуунд дуртай охид зургаа явуулаарай, эхний 50 хүүхэд бэлэгтэй гэсэн чинь 1000 гаруй хүүхдийн зураг ирсэн. Тэдэн дунд жүжигчин Сөрөлт ах манай хоёр охин дуулаад байна гээд. Тэгээд ерөөсөө л хүүхдээр дуулуулъя, охид багаасаа ийм гоё өөрөөрөө бахархах сэтгэлээр өсөн хүмүүжээсэй, гоё эерэг энерги өгөх юмсан гэж бодоод. Энжид би санал тавьсан. Энжи маань урд нь дуулж байгаагүй юм байна лээ. Багштай нь уулзаад эгчтэй нь уулзсан чинь манай Энжи дуулж чадах болов уу гээд. Дуулж л таараа ийм мундаг авьяастай жүжиглэж байгаа юм чинь дуулнаа гээд би итгэлтэй байсан. Нээрээ л үнэхээр эгдүүтэй дуулсан. Хоолойны тембр нь хөөрхөн, хэллэг нь бүр маш тод. Энжи маань нэг нэрийн хуудас болсон уран бүтээлтэй болох юмсан гэж бодоод явж байсан юм байна лээ. Манай Энжи чинь их завгүй. Цагаан сарын үеэр уулзахад Юнителийн рекламны зураг авалттай байсан. Мартын 8-ны өмнөх өдөр клипний зурганд орсон. Өчнөөн олон цаг зураг авахуулж байхад ачааллыг тоохгүй, инээд алдаад л, ёстой хөөрхөн, цоглог. Цаанаасаа л урлагийн хүн байхаар бурхан заяагаад өгчихсөн хүн гэж Энжиг л хэлэх байх. Жаахан хүүхдүүд миний хувцаслалтыг дуурайж хувцаслаад байна гэж сонсогдоод байсан болохоор ерөөсөө яг ижилхэн хийчихье. Яг тэр студиэрээ хийлгээд хувцаснуудаа өөрийнхөө хувцас оёдог эгчдээ материалтай нь аваачиж өгөөд яг энэн шиг гээд хийлгэсэн.

-Таны кино концерт шинэ жил, цагаан сарын үеэр телевизийг чимж байлаа. Өнгөрөгч намар цомог гаргасан бол саяхан шинэ цомгоо дахин гаргалаа. Үнэхээр шаргуу, шуурхай, эрч хүчтэй байна. Ийм өндөр хурдтай ажиллана гэдэг цаашдын том зүйлийн бэлтгэл гэмээр?
-Надад маш эрчимтэй уран бүтээлээ хийхээс өөр сонголт алга. Урлаг миний амьдралын салшгүй том орон зай. Урд нь Болд бид хоёр хамтдаа дуулаад ард түмэн тэрүүгээр нь хүлээгээд авчихсан. Би өөрийн гэсэн нэрийн хуудас болсон уран бүтээлтэй байх ёстой. Миний амьдралын бүх юм шинээр эхэлж байгаатай ялгаагүй цаг үе. Надад энэ олон жил тасралтгүй хөдөлмөрлөсөн урлагийн карьераа унагах эрх байхгүй. Өргөөд цааш нь авч явах үүрэгтэй. Яалт ч үгүй миний богино хугацаанд хийх ёстой зүйл байсан. Хүнийг бурхан цаанаас нь хардаг юм болов уу. Ямар ч байсан карьер маань айхтар доошилчихоогүй.

Би оюутан байхдаа “Санаандгүй учрал” цомгоо гаргасан. Тэр цомгийн дуунууд, Болдтой хамтарч дуулсан дуэт дуунууд, цоо шинэ уран бүтээлүүд хийгээд багцлаад намар нэг цомог гаргасан. Одоогийн гаргаж байгаа цомог бүхэлдээ цоо шинэ уран бүтээлээс бүрдсэн. Ганцаараа дуулаад уран бүтээл амжилттай явахаар хөгжмийн зохиолч, яруу найрагчдын санал их эрчимтэй орж ирдэг юм байна. Эмэгтэй дуучид цөөхөн, эрэгтэй дуучид олон байдаг. Ганцаараа дуулдаг эмэгтэй дуучдын орон зай хичээх юм бол бий. Уран бүтээлийн санал ар араасаа орж ирсэн. Аль болох бүгдийг нь амжуулаад гоё гоё дуу дуулаад 14 дуутай цомог маань хэвлэлтнээс ирээд байна.
-Таны төрсөн өдрөөр 5-р сарын 2-нд болох тоглолтын зар түгэж эхэллээ. Тоглолтын сонин хачнаас дуулгаач?
-Уран бүтээлийн тайлан тоглолт хийх нь уран бүтээлч хүний зайлшгүй нэг ажил. Миний төрсөн өдөр 5 сарын 2-нд урин цагаар тохиодог. Төрсөн өдрийн баяраараа тоглолтоо хийе гэж шийдээд “Зүгээр л инээмсэглэ” тоглолтынхоо ажилд орсон. Тоглолтонд ирсэн бүх үзэгчиддээ цомгоо бэлэглэнэ. Надад бэлэг барьж үзэгчид маань алтан цаг, сэтгэл зүрхээ зориулж ирж байгаа учраас өөрийн үнэт өв, уран бүтээл цомгоо бэлэглэхээр шийдсэн. Ямар ч байсан баяр жаргал бүх юмаа хуваалцсан гоё тоглолт болно гэж бодож байна.

-Таны бодлоор ер нь ямар хүнийг дуучин гэж тодорхойлж болох вэ?
-Дуучин гэдэг цаанаасаа, байгалиасаа дуучин болох үүрэгтэй хорвоод ирдэг юм болов уу. Чин сэтгэлээсээ дуулдаг, хүмүүсийн сэтгэл зүрхэнд хүрдэг дуучин бол дуулж байгаа дуу, царай төрх, бие хаа, ухаан, ур чадвар бүх л юм цогцолж байж төгс дуучин болдог юм болов уу. Би арван жилд байхдаа дуучин ах эгч нарыг шүтэн биширдэг охин байв. Тэд нараас юу хүсдэг байсан, тэрийгээ одоо өөрөө үзэгчдэд өгөхийг хичээдэг. Тэгж ажилладаг болохоор заримдаа хүмүүст ойрхон санагддаг байж магадгүй.

-99 хувийн хөдөлмөр нэг хувийн авьяас байж байж хүн амжилтанд хүрнэ. Танд маш хөдөлмөрч чанар харагддаг. Хоногт хэдэн цагийг ажилдаа зарцуулж байна?
-Би хүүхэд байхаасаа бусад хүн хийж чадаад байхад би яагаад чаддаггүй юм гэж өөртөө хэлдэг байсан. Дөрөв таван настай байхдаа л тэр үгийг өөртөө хэлж бүх юмыг хийхийг оролддог байлаа. Хүүхэд байхдаа гоё гоё нарийн боовонд дуртай, бүгдийг нь амталж үзээд хийх гэж оролдоно. Миний гараар дүүрэн шарах шүүгээнд хайруулсан сорви байдаг. Хүн л хийж чадаж байгаа юмыг би хийнэ гэдэг шартай, махруу хүүхэд байсан. Одоо ч гэсэн хайран цагаа зүгээр өнгөрөөхийг хүсдэггүй. Болдтой хамт амьдарч байхдаа бүр илүү хөдөлмөрч байхыг суралцсан гэж болно. Их хөдөлмөрч хүн л дээ. Хичнээн орой унтсан ч гэсэн өглөө янз бүрийн бодолтой л сэрж байдаг. Ер нь тэгээд урлагийн тогоонд байгаа хүн цаг алдаж болохгүй. Хөдөлмөрч байхыг цаанаасаа шаарддаг.

-Та хэр сайн уншигч вэ?
-Би ном их уншдаг. Миний ширээний ном гэвэл “Secret”. Уран зохиолын ном гэхээсээ илүүтэй дандаа амжилттай яваа хүмүүсийн түүх, бизнесийн шинэ санаа, шинэ сэдэл өгөх юмыг олж уншихыг хичээдэг.

-Ингэхэд хоёр их сургууль төгссөн юм билээ. Боловсрол гэж ер нь яг юу юм бэ?
-Диплом бол мэдээж байх ёстой зүйл. Боловсрол маш чухал. Би СУИС-д урлагаараа сурч байгаад дундуур нь СУИС-аа оройн анги болгоод ХААИС-ийг өдрийн анги болгосон. Өдрийн ангид элсээд орсон чинь тэс ондоо орчинд сурч байгаа юм чинь. СУИС-т коридорт дуугаа дуулаад инээж хөхрөөд нээлттэй ертөнц. ХААИС тэр чигээрээ номын. Тэнд төлөвшил, сууж сурах, нарийн ширийн нягт нямбай юмнуудыг сурсан. Боловсрол бол хаана хэрхэн биеэ авч явах, нийгэмд ямар байр суурь эзлэх гээд бүх зүйлийн суурь.

-Нөхөрлөлийн үнэ цэнэ шалгуур юунд оршдог юм бол. Та нөхөрлөлд ямар цензур тавьдаг вэ?
-Уулзахаар цаанаасаа гоё энерги өгөөд, эрч хүч нэмдэг найзууд байдаг. Тийм найзууд, тийм хүмүүстэйгээ зав гарах юм бол зорьж очиж уулзаж өөрийгөө цэнэглэхийг хичээдэг. Манай Хандмаа байна. Хандаа бид хоёр нэг нутгийнх, учиргүй хамаг юмаа дэлгэж ярьдаг найз биш мөртлөө цуг явахаар цаанаасаа ажил бүтдэг. Санаандгүй явж байтал хэн нэгэнтэй тааралдаад нэг ажил амжуулчихдаг. Энерги таардаг, цаанаасаа эрч хүч авдаг хүмүүс гэж байна. Урлагийн хүн олон хүмүүстэй уулзаж өдөр бүхэн танилын хүрээ нь тэлж байдаг. Энэ олон дундаас надад гоё эерэг энерги өгөх хүмүүстэйгээ ойр байхыг хичээдэг.

Нөхөрлөл гэдэг эрэгтэй эмэгтэй хүн хайр сэтгэлээр учран нийлдэг шиг тийм л нандин. Нандин байж байж нөхөрлөж байна гэж тооцох болов уу. Тэгж чадахгүй бол тэр зүгээр л найз биш танилуудын маань нэг. Чин сэтгэлийн цөөхөн хэдэн найзууд бий. Урлагийн биш ондоо мэргэжлийн, багын, оюутан цагийн найзууд. Цаг хугацааны явцад чин сэтгэлийн найзууд шалгарч тунаж шүүгдэж үлддэг.
-Та харьцангуй эрт санхүүгийн эрх чөлөөнд хүрсэн. Эрт уран бүтээл хийгээд олонд танигдаад тэр хэрээр санхүүгийн нөхцөл боломж оюутнуудаас дээгүүр байсан байх. Уран бүтээл хийхэд санхүүгээс их юм шалтгаална. Эдийн засгийн утгаараа хэр баян хүн бэ. Мөнгөө юунд харамгүй зарцуулдаг вэ?
-Эдийн засгийн утгаараа би тийм баян хүн биш. Хүмүүс материаллаг байдалд ач холбогдол өгдөг цаг ард үлджээ. Зарим ах эгч нар ярьдаг, шилжилтийн үед 5000 мянган долларын үнэтэй цаг зүүгээд тэдэн мянган долларын цүнх барихгүй л бол хүн биш санагддаг үе байсан гээд. Одоо нийгмийн сэтгэлзүй улам л чөлөөтэй, юмны учир начрыг ойлгодог болж байна. Миний хувьд бусдын л адил гарсан орсон орлого зарлага нь тэнцээд явж байдаг. Гэхдээ эгэл жирийн цалингаас цалингийн хооронд амьдардаг хүмүүстэй харьцуулбал бид нарын нэг газар дуулаад авдаг мөнгө, буцаагаад уран бүтээлдээ зардаг мөнгө их санагдах байх. Би баян. Ямар утгаар гэхлээр найз нөхөд, намайг гэдэг аав ээж, ах эгч төрөл төрөгсөд намайг гэсэн хүмүүсийн дунд би их баян юм байна лээ. Тэрийгээ сүүлийн үед их мэдэрч байгаа.

Мөнгөө уран бүтээлдээ харамгүй зарцуулдаг. Миний нэг зарчим байдаг. Хэзээ ч хүнээс зүгээр юм авч чаддаггүй. Боломж нь байвал хэн хэнд нь ажил юм чинь тухайн хүнтэйгээ тохиролцоод дандаа үнэлж авахыг боддог. Би учиргүй баяндаа биш. Саяхан гэхэд нэг том компанийн арга хэмжээн дээр дамжиж дамжиж яригдаад маш бага үнээр намайг дуулаад өгөөч гээд. Найз нь хэрвээ чиний хүүхдийн үсний найр ч юм уу, яг чиний өөрийн арга хэмжээ байсан бол наад үнээр чинь дуулж өгч чадна. Тэр том компани яагаад бид нарыг ингэж үнэлж байгаа юм. Тэгэх тусам нь үнэлэмжтэй байх хэрэгтэй гэж хэлсэн л дээ. Энэний тулд бид хөдөлмөрлөдөг. Одоо бид өөрсдийнхөө уран бүтээлийг үнэлэхгүй л юм бол энэ чинь бидний ажил шүү дээ. Хамгийн их мөнгө зарцуулдаг зүйл маань уран бүтээл. Би тийм гоё ганган хүн биш. Хүмүүс нээх гоё үнэтэй таалагдсан хувцас, гоё юм аваад сэтгэл ханадаг бол би яг хүссэн дуугаа авч байж сэтгэл ханадаг. Зүгээр л инээмсэглэ дуу гэхэд намар Мөнхжаргал эгч миний захиалсан шүлэг гэж мэдэхгүйгээр ая хийгээд Өвөрмонгол дуучинд зарчихсан байсан. Тэрнээс болж хэдэн өдөр нойргүй хоносон. Наадах чинь миний шүлэг ш дээ эгчээ, би захиалж бичүүлсэн гээд сүүлдээ Өвөрмонгол дуучинтайгаа ярилцаж байж би авахаар болсон.
-Хүн гэдэг төгс төгөлдөрийг эрж хайсаар энэ насаа элээдэг юм шиг. Та төгс эмэгтэй мөн үү? Төгс болоход юу дутагдаж байна гэж бодож байна?
-Саяхан намайг Монголын сайхан хатагтай нар гээд гоё нэвтрүүлэгт урив аа. Бүхий л салбарын төлөөлөл болсон гоё хатагтай нарыг урьж байна. Ямар гоё юм бэ гээд уулзаад ярилцсан. Гэр бүлээ цуцалчихсан учраас би нэвтрүүлэгт нь гологдсон. Эмэгтэй хүн гэдэг чинь хөөрхий ингээд бодохоор нэг талаараа өрөвдөлтэй ч юм шиг. Амьдрал их баян юм даа. Одоо 30 ч хүрээгүй, нас залуу байна. Бидний үе тэнгийнхэн бүгд амьдрал зохиочихсон, дор хаяж хоёр хүүхэд гаргачихсан байна. Хүнд нэг тал нь тэгш дүүрэн байхад нөгөө юм нь дутуу дундуур байдаг юм байна. Энэ л амьдрал юм уу даа гэж өөрийгөө тайвшруулдаг.

-Бүсгүйчүүд стресстэхээрээ нэг бол дэлгүүр хэсдэг, эсвэл их иддэг, үгүй бол найз нөхөдтэйгөө ярилцан хөгжилдөх ч юм уу олон янзаар тайлдаг. Ингэхэд та стрессээ яаж тайлдаг вэ?
-Би бол мөнгө төгрөг үрж дэлгүүрээр явдаггүй. Стресстэхээрээ ганцаараа байхыг боддог. Би чинь их сонин, хэр баргийн уйлдаггүй. Заримдаа уйлаад тайвширчихмаар санагдаад байдаг ч нулимс гардаггүй. Тийм хатуу ч юм шиг, зангирчихсан ч юм шиг. Сүүлийн жилүүдэд ганцаардахаараа хэдэн литр сүү аваад хотоос гарч, сүү өргөж өөрийгөө тайвшруулдаг болсон. Би өглөө болгон гэрээс гарахдаа сүү өргөөд гардаг. Орой заримдаа шөнө 11,12 өнгөрчихсөн байсан ч гэсэн миний хотоос гараад очдог газар байдаг. Тэндээ очоод сүүгээ өргөөд тэнгэр хангайдаа дотроо байгаа бүх юмаа хэн нэгэнтэй ярилцаж байгаа юм шиг ярьж онгойлгодог. Тэгж байж тайвшралаа олдог. Үргэлж миний гуйсан захиасыг сонсоод биелүүлдэг юм байна гэж би итгэдэг.

-Гуч ч хүрээгүй залуу сайхан бүсгүйтэй уулзсаных эр хүний тухай асуухгүй өнгөрч болохгүй. Ямар эр хүнийг сайхан эр хүн гэж боддог вэ. Өөрт чинь эр хүний ямар чанар таалагддаг вэ?
-Эр хүн гэдэг чинь ерөөсөө энэ ертөнцийн багана. Эмэгтэй хүний хувьд ялангуяа тулах багана нь эр хүн. Мэдээж эмэгтэй хүн болгон хүчирхэг. Би эмэгтэй хүнийг сул дорой гэж хэлэхэд үнэхээр дургүй. Гэхдээ л ямар ч хүчирхэг эмэгтэйд багана хэрэгтэй. Уул шиг нөмөртэй, аав шиг минь түшигтэй, ээж шиг минь энэрэлтэй, хамгийн чухал юм зөөлөн дулаан сэтгэлтэй эр хүнийг сайхан эр хүн гэнэ. Нэг тийм гоё зөөлөн дулаан, зөв , хайр халамжтай юмны учир начрыг ойлгодог, цаанаасаа буян заяатай хүн гэж байдаг даа. Түүнээс бусад дагалдах чанарууд амьдралын төлөвшлөөс ирэх юм болов уу гэж боддог.

-Эр хүний хүчирхэг чанарт мөнгө чухал уу? Эмэгтэйчүүдэд эр хүний хэтэвч ямар мэдрэмж төрүүлдэг юм бол?
-Мэдээж маш чухал. Гэхдээ мянга мөнгөтэй байгаад дүүрэн амьдарч чадахгүй салж хагацаж байгаа явдал зөндөө л байна. Миний хувьд ч гэсэн дутагдах гачигдах юм юу ч байгаагүй. Эд материалын хувьд хөрөнгөтэй сайхан амьдарч байсан. Үнэхээр болохгүй байсан. Тийм болохоор эр хүнийг зөвхөн хэтэвчээр дүгнэж болохгүй. Ялангуяа эр хүнийг ээж нь хүмүүжүүлдэг юм болов уу. Ирээдүйд хүүгээ эмэгтэй хүнийг хайрлаж, эмэгтэй хүнтэй зөв харилцаж гэр бүлийн харилцаагаа зөв тэнцвэртэй авч явахад хамгийн зөв үлгэр дуурайллыг өгч хүмүүжүүлэх хүн бол ерөөсөө л ээж нь.

-Та арван жилийн дараах өөрийгөө ямраар төсөөлж байна?
-Арван жилийн дараа би 40 дөхчихсөн явж байна. Амьдралыг харах өнцгийн хувьд нэлээн төлөв төвшин болсон байх нь. Сараа гавьяат, Ариунаа гавьяат, Энхзул гавьяат гэх мэт дуучдыг харахад бид нарын насан дээр хийж байсан насан туршийн хит уран бүтээлүүдээрээ амьдраад хэзээ ч тэр дуугаа тайзан дээр гараад дуулж байхдаа үргэлжийн мөнхөд гялалзаж байна. Тийм гоё дуучин болчихсон байх болов уу. Хувийн амьдралын хувьд тогтсон амьдралтай ямар ч байсан гурван хүүхэдтэй болчихсон байна. Урлагийн амьдрал цаг наргүй. Өглөө тэдэн цагт ажилдаа яваад орой тэдэн цагт ирнэ гэсэн юм байдаггүй. Хэзээ л бол тоглолт гараад ажил гарлаа л бол хөдөө гадаа гадагшаа дотогшоо явчихдаг. Хэзээ юу хийх нь тодорхойгүй байдаг. Арван жилийн дараа мэдээж давшаад дайраад явж л байна. Гэхдээ бас нэг сайхан гэрийн эзэгтэй болчихсон цаг нартай ажилтай, үр хүүхдээ төлөвшүүлэхэд бүх юмыг цаг нартай зохицуулж амьдрахыг мөрөөддөг. Өглөө ажилдаа яваад орой 5,6 цагт тараад хүүхдээ сургууль цэцэрлэгээс нь аваад гэртээ хариад гал тогоондоо хоолоо хийгээд хань нөхөртөө халамжлуулаад байж байгаа хүмүүс заримдаа гоё санагддаг. Би бол орой гал тогоонд зогсож байсан тохиолдол ховор.

-Мөрөөдлийн болзоонд явах бол хэнтэй болзох вэ?
-Нэг хэсэг Брэд Пит, Анжелина Жоли хоёрыг ямар гоё хос вэ гэж бараг л шүтдэг байлаа. Сая урам хугарлаа ш дээ /инээв/. Тэгэхээр хүнийг тэр гэж хэлэх хэцүү байхгүй юу. Би ер нь хүний гадаад үзэмжийг хараад уулга алдаж дурладаг хүн биш. Дасаж дурладаг гэх үү дээ. Одоогоор болзох хүн алга аа.

-Өөрт чинь дутагддаг авьяас юу вэ?
-Бүжгийн авьяас /инээв/. “Зүгээр л инээмсэглэ” дуу чинь хэцүү. Энд тэнд дуулахаар хөдөлгөөний эвсэл шаардагддаг. Манай гавьяат Чаминчулуун багш, миний хүү одоо бүжгийн дугуйланд яв гэж нэг удаа зөвлөж байлаа. Бүжиглэхдээ муу муу.

-Өөрийнхөө БИ-г тодорхойлооч?
-Би хүүхэд байхдаа махлаг охин байсан. Хэзээ ч туранхай байгаагүй. Өөрийгөө их голдог байлаа. Оюутан болоод туранхай болсон. Одоо бол өөрийнхөө биенд маш их хайртай. Юугаа ч голдоггүй. Яагаад би өөрийгөө голох ёстой гэж. Шилжилтийн насанд охид өөрсдийгөө их голдог. Гоё аниа нар шиг гоё байх юмсан гээд л. Өөрийнхөө хөл, хамранд хамгийн их хайртай. Зан характерын хувьд уураа хүрвэл их ууртай. Хүн ямар ч тохиолдолд өөрийнхөөрөө байж байж аз жаргалтай сэтгэл хангалуун байдаг юм болов уу. Гэхдээ хэт өөрийнхөөрөө байна гээд юмыг хэтрүүлээд байдаггүй. Бас дутлаа гэж гуниглаад байдаггүй, дураараа загнаад байдаггүй хүн юм болов уу гэж боддог. Эмэгтэй хүнийг цэцэг гэж боддог. Услаад байвал дэлгэрээд байдаг. Зарим хүмүүс усалж байгаа усаа хүртэл ерөөгөөд хамгийн гоё цэвэрхэн усаар цэцгээ усалдаг. Тэрэн шиг эмэгтэй хүнийг хайрлаад байвал дэлгэрээд байна. Гэхдээ сарнай хүртэл өргөстэй байдаг. Хааяа зарим юман дээр өргөсөө харуулж байх ёстой юм биш үү. Заримдаа хэт зөөлөн, хэт даруу, доожоогүй байх тусам хүн дээрэлхдэг. Хааяа хэлэх үгээ хэлдэг, өргөсөө харуулдаг байх хэрэгтэй юм шигээ.

-Таны бодлоор эмэгтэй хүний аз жаргалын хэмжүүр юу юм бол. Та яг одоо аз жаргалтай байна уу?
-Би яг одоо аз жаргалтай байна. Аз жаргал гэдэг сэтгэл тайван байх сэтгэлийн амар амгалан юм. Сэтгэлийн амар амгалан гэдгийн цаана их юм багтана. Амар амгалан сэтгэл, тайван байх орчинг бүрдүүлж амьдарч байна гэдэг аз жаргал. Сүүлийн үед хүн ер нь өөртөө л үнэнч байх ёстой юм байна гэж бодох болсон.

Ярилцсан Б.Ундрал
Фотог Б.Сайханбилэг
Фотог Б.Сайханбилэг