Monday, May 1, 2017

Дуучин хүүхний хөхийг биширсэн М.Зоригт бас халуухан гэдгийг нь “мэдэрчээ”

Төрийн соёрхолт, дуучин Д.Болдын удирддаг “Channel11” сувгийн “Тарагтай боов” нэвтрүүлгийн хөтлөгчөөр ажиллах болсон дуучин А.Хишигдалай эротик стиль, илэн далангүй яриагаараа олныг ёстой л нэг шуугиулж байх шиг. Тэрбээр саяхны нэгэн дугаартаа Зам тээврийн сайд асан М.Зоригтыг урьсан бөгөөд өдөн дэр, халуухан хөнжилдөө тухтай нь аргагүй хүлээж байжээ.
Улс төрийн их ажлын хажуугаар зураг авах хоббигоо мартаагүй яваа М.Зоригт ч өмнө нь дуучин хүүхний хөхийг “бишрэн” чамгүй хэл аманд орооцолдоод авсан нэгэн. Гэхдээ түүнтэй цуг нэг оронд орохоос буцахгүй гэдгээ харуулсан мань эр “Чам шиг сайхан, бас халуухан бүсгүйтэй нэг оронд орно гэдэг нэр төрийн хэрэг” гэх ухааны юм ярьж, гэргийгээ баахан уурлуулаад авна лээ.
Дуучин А.Хишигдалай ч энгийн үг бүхнийг нь эротик аястай болгохоор чармайж “Манай Зори ах ч их соёлтой шүү. Дандаа асууж байгаад дарна. Тавихдаа хүртэл асууна. Би өмнө нь даруулж үзсэн болохоор мэднэ ээ” хэмээн хэлээ хазан эрхэлсэн. Үүний хариуд цаадах нь “Улстөрчдөөс хол байгаарай. Чамайг бол өлхөн дарна шүү” гэхээр дуучин бүсгүй “Юу гэж дээ. Муу дүү нь найз залуутай болсон. Тарагтай боовоо идээд л холуур явна” гэж баахан аалигүйтээд авчээ.
С.Цахиур