Saturday, May 6, 2017

Р.Амаржаргал, Н.Алтанхуяг, Д.Дорлигжав нар үг хэлж Х.Баттулгад амжилт хүслээ




Ардчилсан намын наймдугаар Их хурлаар Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигч УИХ-ын гишүүн асан Х.Баттулгын нэрийг олонхийн саналаар баталгаажууллаа. Тэрбээр намын гишүүддээ хандаж үг хэлсэн юм. Үүний дараа түүнтэй хамт нийт гишүүдийн санал асуулгад өрсөлдсөн Р.Амаржаргал, Н.Алтанхуяг, Д.Дорлигжав нар  нэр дэвшигчид хандаж амжилт хүсч, үг хэллээ. УИХ-ын гишүүн асан Р.Амаржаргал “Намайг дэмжиж саналаа өгсөн бүх гишүүддээ баярлалаа” гээд Ерөнхийлөгчийн сонгуульд заавал ялалт байгуулахыг сануулсан юм. Харин Н.Алтанхуяг “эв нэгдэлтэй байж, жижиг асуудлаа хаяж, Монголын маргаашийн тухай бодож ажлаа хийх ёстой”-г анхааруулсан бол Д.Дорлигжав “Нам дотроо өрсөлдсөн ч Ерөнхийлөгчийн сонгуульд хамтарч ажиллан, ялалт байгуулах ёстой”-г хэллээ. Тэд зургадугаар сарын 26-нд болох Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд Халтмаагийн Баттулгыг ялалт байгуулахын төлөө бүгдээрээ хичээж ажиллана гэдгээ мэдэгдсэн юм. Мөн АН-ын дарга С.Эрдэнэ нэр дэвшихээр өрсөлдсөн журмын нөхөддөө баяр хүргэлээ. 
Ж.ГАНАА