Monday, May 1, 2017

НАВЧАА ХЭНЗ ОХИНТОЙГОО ДУРАНД ӨРТӨВ

Жүжигчин Навчаа хэнз охиноо салхилуулж байгаад “Гранд” сэтгүүлийн дуранд өртлөө. Угтахбаяр хэмээх залуутай дэр нэгтгэн, нэгэн хөөрхөн охины ээж, аав болсон ч хоёр тийшээ болцгоосон. Харин тэрээр жилийн өмнө нэгэн залуутай дотносон, нэг гэрт орсон гэх ба тэр их хайрын баталгаа нь энэ харагдаж байгаа охин юм. Зарим нь түүнийг чинээлэг хүний эхнэр болсон гэж ярьдаг. Өөрөө болохоор “жив жирийн залуу” гэж найздаа ярьсан байсан нь бидний чихний гадуур өнгөрсөнгүй. Ямартаа ч авьяаслаг жүжигчин, продюсер Навчаагийн дахин ээж болсон аз жаргалтай мөчийг та бүхэнд харууллаа. Амаржаад удаагүй гэхэд “форм”-ндоо байгааг бид хамтдаа харлаа.