Monday, May 1, 2017

Б.Навчаа юунд үүр цайхыг хүсэн хүлээв


Жүжигчин Б.Навчаа хэмээх аманцар хийгээд ааштай голдуу эмэгтэйн дүр бүтээдгээр нь орчин үеийн
Тэрээр Ж.Угтахбаяр хэмээх залуутай дэр нэгтгэн, нэгэн хөөрхөн охины ээж аав болсон ч хоёр тийшээ болцгоосон.
Хойт эцгийн хахир занд нухлагдсан хүүхэд нас хийгээд хартай нөхрийн хатуу гарт өнгөрүүлсэн анхны амьдралаасаа хойш тэрбээр эр хүнд итгэх итгэлээ алдсан гэдэг. Харин дөчин насны босго давсан хойноо жинхэнэ хайр дурлалтайгаа учирч, хоёр дахь амьдралаа зохиосон жүжигчин Б.Навчаа өнгөрөгч намар шинэ хүнээ өлгийдөж авсан билээ. Бяцхан охиныхоо аавын талаар ихэд нууцалдаг. Нууцлах тусам янз бүрийн яриа ч газар авна. Нэлээд бийлэгжүү залууг нөхрөө болгож киногоо продюссерлүүлдэг ч  өөрөө болохоор “жив жирийн залуу” гэж найздаа ярьсан гэнэ.
Харин Навчаа хүүхэд өсгөх хүндхэн албынхаа зэрэгцээ уран бүтээлийнхээ ажлыг ч орхигдуулсангүй. Тэрээр “ҮҮР ЦАЙГААСАЙ” уран сайхны киноны продюссераар ажилласан төдийгүй гол дүрд тоглосон байна. Киноны зохиол, найруулга дээр Ж.Сэнгэдорж, туслах найруулагчаар А.Баттүшиг ажиллажээ. Мөн гол дүрд "Гурван охин" хамтлагийн Г.Анхмаа нар тогложээ.
У.Маргад
Эх сурвалж: Leaders.mn