Monday, May 1, 2017

ШУУРХАЙ: Хятадууд Монголд ирж хот байгуулж эхэлжээ.

ШУУРХАЙ: Хятадууд Монголд ирж хот байгуулж эхэлжээ.



МАН засгийн эрхэнд гарсанаар Монгол Улсын хувь заяанд томоохон өөрчлөлт гарч байна. АН-ын гишүүн бөгөөд УИХ-ын гишүүн Б.Наранхүү “Монголд 5 сая хятадыг чөлөөтэй оруулж ирэх хэрэгтэй” гэж хэлсэн нь МАН-ын өнгөн дээр хэрэгжиж эхэлсэн бололтой. Хэдхэн хоногийн өмнө Монголын дорнод хилээр орж ирэх хэдэн мянган хятадуудын эхний ээлж нь Монголд ирж Дорнод аймагт төвхнөсөн. Гэвч тэд зүгээр нэг төвхнөөгүй, харин шинэ хот байгуулж эхэлжээ. Яг л хятадууд 50-иад онд Өвөр Монголд суурьшиж хот суурингаа байгуулж эхэлсэн шиг.






Хэдийгээр монголчууд энэ мэт үйл явдлыг хараад гаславч эрх баригч МАН нь Хятадуудыг оруулж ирэхээ зогсоох нь бүү хэл харин ч визгүй болгох асуудлыг шийдэж эхэлсэн байна. Саяхан УИХ-ын гишүүн, БОАЖ-ын сайд Д.Оюунхорол БНХАУ-ын иргэд аялал жуулчлалын зорилгоор орж ирэх тохиолдолд визгүй зорчдог байх асуудлыг шийдвэрлэхээр ГХЯ-ны сайд Ц.Мөнх-Оргилтой хамтран ажиллаж байна гэж мэдэгдэж байсан. Тэгвэл, түүний бодлого даруйхан биелэлээ олж байгаа нь энэ бололтой.
http://gashuun.mn/2833#sthash.vub8e17k.1fJ4RAGn.dpuf