Monday, May 1, 2017

Массажист нэртэй биеэ үнэлэгчид




Өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр Баянгол дүүргийн ЗДТГ, хууль хяналтын байгууллагынхан тус дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг хэд хэдэн саун иллэгийн газарт биеэ үнэлэгчид орогнож байсныг  илрүүлжээ.
Тухайлбал “МҮДС”-ийн зүүн талд байрлах “Мотел” нэртэй сауны газар 26 настай иргэн С, Э, Х нар бусдын биеэ үнэлэхийг зохион байгуулж байжээ. Мөн тус дүүргийн тавдугаар хороонд байрладаг “Фамили” саунд 22-25 настай хэсэг бүсгүйчүүд биеэ үнэлж байсан бол “Сувд” зочид буудалд 35-40 насны хоёр эмэгтэй мөн биеэ үнэлж байжээ.
Харин иргэдийн олон удаагийн мэдээллийн дагуу “Леон” зочид буудалд шалгалт хийхэд 24-31 насны эмэгтэйчүүд массажист нэрийн дор биеэ үнэлж байсан аж
Энэ мэт сауны газар иллэг хийгч, массажист нэрээр биеэ үнэлэх явдал бусад дүүрэгт бас байдаг гэнэ. Баянзүрх дүүргийн “Лайк” зочид буудалд 27, 33 настай хоёр эмэгтэй биеэ үнэлж байгаад саатуулагдаад байгаа юм.
Ер нь бол ийм халхавч байдлаар биеэ үнэлэх явдал хаа сайгүй газар авч байгааг хууль хяналтын байгууллагынхан хэлж байгаа бөгөөд тэдгээр хүмүүст эрүүгийн болон садар самуунтай тэмцэх тухай хуулийн дагуу хариуцлага тооцох аж.    
П.Урнаа