Экс нөхөртөө зориулсан шүлгээрээ нэг хэсэг шуугианы эзэн болсон дуучин Э.Чулуунчимэгийн стрессээ тайлах арга тун өвөрмөц гэнэ шүү. Тэр стресстэж ганцаардсан үедээ хэдэн литр сүү аваад хотоос гардаг тухайгаа ярьжээ.
Ингээд сүү өргөж өөрийгөө тайвшруулдаг байна. Түүнчлэн "Би өглөө болгон гэрээс гарахдаа сүү өргөдөг. Орой заримдаа шөнө 11,12 өнгөрчихсөн байсан ч гэсэн хотоос гараад очдог газар байдаг. Тэндээ очоод сүүгээ өргөөд тэнгэр хангайдаа дотроо байгаа бүх юмаа хэн нэгэнтэй ярилцаж байгаа юм шиг ярьж онгойлгодог. Тэгж байж тайвшралаа олдог. Үргэлж миний гуйсан захиасыг сонсоод биелүүлдэг юм байна гэж би итгэдэг" хэмээжээ.
Дуучин бүсгүй сэтгэл доторх зүйлсээ найз нөхөдтэйгээ биш, тэнгэр хангайтай хуваалцдаг сонирхолтой нэгэн бололтой.
mnews.mn