Сүүлийн үед залуу охид биеэ үнэлэх байдал эрс нэмэгдэж байгаа тухай хэвлэл мэдээллийн хэрэгслээр ярих болсон. Биеэ үнэлэлт илүү зохион байгуулалттай болж байгааг ч албаны хүмүүс онцолж байна. Тухайлбал, ширээний охин, саун масаажист, онлайнаар танилцах гэх мэт далд хэлбэрээр биеэ үнэлэлт газар авч байгаа аж.
Хэдхэн жишээ дурдахад л Солонгосын иргэн Кан Ю Сик гэгч этгээд Баянголд дүүргийн аравдугаар хорооллын “Кореана” зочид буудалд байрлах “Вольво” караоке бааранд охидуудын биеийг үнэлүүлж байгаад баригдаж байв.
Мөн иргэн П.Даваажав 2007 оноос хойш Баянгол дүүргийн гуравдугаар хороо Төмөр замын цагдаагийн хэлтсийн урд талд тодорхой хаяггүй саун мөн тус дүүргийн зургадугаар хороо “Принц” зочид буудлын байранд мөн хорооны гэмтлийн эмнэлгийн урд “Паттаяа” саун массажны газар массажист нэрээр биеэ үнэлэгчдийг орогнуулж байсан нь хамгийн наад захын жишээ юм.
Өнгөрсөн оны аравдугаар сард л гэхэд нийгмийг цочирдуулсан нэгэн хэрэг гарч байсан. Нэгэн зочид буудалд 30 гаруй хужаа нарт биеэ үнэлж буй Монгол охидын бичлэг сошиал орчинд цацагдсан. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр энэ мэтчилэн хятадуудад биеэ үнэлж буй Монгол охидын тухай мэдээлэл чих дэлсдэг. Хэрэв энэхүү байдал үргэлжилсээр байвал үндэсний аюулгүй байдал заналхийлэх хэмжээнд ч хүрч болзошгүй юм.