Monday, May 1, 2017

Хятадууд Монголд даварч байгаа тод жишээ

Өмнөд хөршийнхөн манай улсад яаж дураараа дургиж байгааг хэн хүнгүй л харж байгаа. Зөвхөн хятадууд гэлтгүй гадныхан Монголд дэндүү даварч байна. 

Харамсалтай нь энэ бүхнийг бид харж суухаас хэтрэхгүй нь. Төрийн цагдаа нь хүртэл гадныхнаас айх жишээтэй. "Дөрвөн хятад нэг монголыг нийлээд зодлоо", "Сүх заазуур барьсан хятад эр олон монголчуудыг гэмтээжээ", "Хятад эр дөрвөн настай монгол хүүгийн аминд хүрчээ" гэх мэтчилэн мэдээллүүд гарсаар л байна. Тэр ч бүү хэл, хятад үсчин Монгол эмэгтэйн үсийг зумлаж, зодож байхад бид юу ч хийж чадахгүй байна. Энэ бүхэн Монгол хүний үнэ цэнэ газар дор орсныг, эсрэгээрээ эх оронд минь ирсэн хятад иргэд дэндүү даварсныг гэрчлэх биз ээ.

Нөгөө талаар бидэнд зам барилга, газар шорооны ажил хийх “нүх” олдохоо больсон. Хамгийн том жишээ барилга. Улаанбаатарт хэдэн зуугаараа барилга баригдаж байгаа тухай мэргэжлийн хяналтынхан хэлж байсан. Түүний хэд дээр нь Монгол залуус ажиллаж, боломжийн цалин авч байгаа вэ гэдэг нь сонин. Ямар ч байсан гурван дүүрэгт, 20 гаруй барилгатай танилцахад сайндаа л 1-2 дээр нь Монголчууд ажиллаж байгаа юм. Бусад нь бүгд хятад ажилчдаар барилгаа бариулж байна. 

Зам ч ялгаагүй. Захын замын компанид очиход хятадаар дүүрсэн байх жишээтэй. Хятад иргэдийг монголд алба ажлаар хангах, улмаар суурьшуулах бодлогыг эрх мэдэлтнүүд ямар сайн хэрэгжүүлнэ вэ. Эсрэгээрээ эх орондоо хөдөлмөрийн үнэлэмжээ алдаж байгаа монгол залуус арга ядахдаа Солонгосын виз мөрөөдөл нь болоод сууж байна. Ийм байж болох уу. Эх орныхоо ирээдүйг, энэ монголынхоо хойчийг гэсэн сэтгэлтэй хэн бүхэн Монголчуудаа дэмжих ёстой бус уу.

 
Сүх заазуур эргүүлдэг Барилгачин Хятад чинь энэ байна. Олон Монголыг зодсон гэж байсан Монголчууд минь эх орондоо эзэн шиг нь байх юмсан даа. 

Эх сурвалж: Criminal.mn