Хэрэв таны бие ямар нэгэн байдлаар чилээрхэж буй бол онц чухал шаардлагагүй л бол гадагш гарахгүй байхыг эмч нар зөвлөдөг. Ялангуяа гэдэс өвдсөн бол эмчийн зөвлөсөн зөвлөөгүй гадагш гаралгүй угаалгын өрөөний ойролцоо байх нь зөв санаа. Харин үүнийг үл тоон гэдэс нь хямарч байхад зугаа цэнгэлийг илүүд үзсэн бүсгүй бусдын элэг доог болжээ.
Шөнийн клубт найз залуугийнхаа хамтаар ирсэн богино хар даашинзтай бүсгүй өөрөө ч мэдээгүй шахуу чацга алдсан зургийг фейсбүүк хэрэглэгч Лэзи Маски цахим ертөнцөд тавьжээ.
Богино даашинз, өндөр өсгийтээр гоёсон ганган бүсгүйн орсон клуб дотор эвгүй үнэр ханхийж, хүмүүс түүнийг чацга алдсаныг төвөггүй мэдсэн гэнэ. Ичсэн, гэдэс нь гүйлгэсэн бүсгүй найз залуугийнхаа хамтаар клубыг түргэн гэгч нь орхиж явсан юм.