Tuesday, February 21, 2017

Долоон анчинг ялсан чонын сүрэг гурван найзад яагаад дийлдэв

Хөгшин удирдагчтай сүрэг чоно байж гэнэ. Ангийн улирал болоход хөгшин чоно явж чадахгүй гэдгээ хэлжээ. Сүргээс нэгэн идэр залуу чоно гарч ирээд сүргээ удирдан явах зөвшөөрөл гуйв. Хөгшин чоно зөвшөөрч сүрэг чоно анд явжээ. Маргааш нь тэд олз омог ихтэй эргэн ирж, залуу чоно долоон анчинтай таарсан ч тэдний ангийн олзыг булаан авч чадсан тухайгаа өгүүлжээ. Удалгүй дахин анд явах болж гэнэ. Гэвч тэд хэд хоног эргэж ирэлгүй байсаар залуу чоно цусанд будагдан шархадсан байдалтай ганцаар иржээ. Тэд гурван залуутай таарсан ч залуу чоно ганцаараа амьд үлдсэн байна. Хөгшин чоно гайхан асуужээ. Эхний явалтаар та нар долоон анчинтай таарсан биш билүү. Энэ удаад яагаад гуравхан хүнд ялагдав? Залуу чоно хариулсан нь: Эхний удаа зүгээр л долоон анчин байсан. Энэ удаа гурван сайн найзууд байлаа...