Залуу жүжигчин УДЭТ-т байсан Т.Хуланг Хөөрхөн Хулан гэдэг. Хөөрхөн
Хулан, найруулагч Д.Галбаяртай үерхэж, хамт амьдарч, аав ээж болоод 10
гаруй жил дотно холбоотой яваа, дэл сул асуудал үүсгээгүй хатуу бүсгүй.
Нөгөө хөөрхөн Хулан болох Б.Хулан өөрөөсөө үе мултарсан ах, өмнө нь
эхнэр хүүхэдтэй байсан хоёр ч эртэй нэр холбогдож, хоёр хүүхэдтэй
болсон. Хоёр хүүхдийнх нь аав болсон хоёр эр, хоёулаа хэзээ ч жүжигчин
Б.Хулантай хамт олны өмнө гараагүй, шинэ киноныхоо нээлтэнд торойтол
ганцаараа ирдэг байсныг бодоход насны хань болох сэтгэл байгаагүй
бололтой. Бүр онгоцны нисэгчтэй ч холбогдсон. Хоёр хүүхдийн ээж болж,
хоёр эртэй хамт амьдарсан ч хань ижлийнх нь зураг фэйсбүүкт байдаггүй
байсан Б.Хулан энэ удаа ахимаг эр биш,өөрөөсөө дүү Ц.Хайдав гэгч
залуутай хайр сэтгэлийн холбоотой болж, хаа сайгүй цугтаа явах боллоо.
Өмнө нь хоёр удаа алдаж, хоёр хүүхдийн ээж болж хал үзэж, хашир суусан
35 настай Б.Хулан энэ удаа “баараггүй” сонголт хийж чадсан нь мэдээж.