Х-түц продакшнаас жүжигчний гараагаа
эхэлж, янаг тачаангуй дүрээрээ үзэгчидтэйгээ уулзах нь элбэг А.Туяаг
танихгүй хүн ховор. Тэрээр багаасаа урлаг спортоор хичээллэдэг, нийгмийн
идэвхтэй хүүхэд байсан төдийгүй энэ нь жүжигчин болоход нь нөлөөлсөн
гэдэг. Ажил амьдралын гараагаа эхэлсэн продакшнаа нэг л өдөр орхиж явсан
нь мэдээж учир шалтгаантай. Тэрээр өөрийн шүтэн биширч, хүндэлж явдаг
эгч жүжигчин Д.Оюунтуулын хамт T&T продакшныг байгуулан өрх тусгаарласан. Гэвч Д.Оюунтуул эгч нь эргэн “Шинэ үе” продакшндаа очсон ч гэсэн 2 бүтээлчийн зам чухам салсан үгүй нь тодорхойгүй байгаа. Нуруулаг, туруулаг, царайлаг А.Туяа харин чөлөөт уран бүтээлч хэвээрээ гунхаж явна гэх юм билээ. Европжуу төрхтэй царайлаг,бүсгүйн бие галбир үнэхээр эрчүүдийн харааг булаадаг бөгөөд түүнд миссийн тэмцээнд оролцох санал хүртэл ирж байсан удаатай.
Том "хөхөө" брэнд болгосон
жүжигчин бүсгүйн тухай хамгийн сүүлд нэгэн цуурхал тархсан нь нүцгэн
зургаа алдсан гэв. Гэвч чөлөөт уран бүтээлч хэмээгдэж байгаа бүсгүйн
нүцгэн зураг үнэхээр алдагдсан уу аль эсвэл киноны зураг авалт уу гэдэг
нь одоогоор нууц хэвээр байна.