Хилийн чанадын зорьсон ч гэсэн эх орныхоо нэрийг гаргаж яваа олон
залуус бий.Үүний тод илрэл бол бие даан дуулсан "At The And Of the
World" /ертөнцийн хязгаарт/ дуу нь Өмнөд Солонгосын хөгжмийн хит парадын шилдэг наймд багтаж цахим ертөнцийг шуугиулаад байгаа Сэргэлэнгийн Гантогоо юм. Товчхондоо гэхэд ар гэртээ тус болохын төлөө БНСУ-ыг зорьсон хэдий ч өөрийн хүсэл мөрөөдөл, зорилгодоо хүрэхийн тулд "Монтант" хэмээх найрал дууны хамтлагт орсон гэдэг.
Одоо тэрээр гэрээний ажилчин визээс урлагийн ажилтны визрүү шилжин ажиллаж, амьдарч байгаа юм билээ. Харин ТВ9 телевизийн уран бүтээлчид нэвтрүүлгийн Сөүлд очин, С.Гантогоотой дотно сэдэв ток шоугаа хийжээ.
Түүний талаар цахим ертөнцөөс мэдээллийг нь харж байсан бол энэ удаад
түүнтэй илүү дотно танилцаж, мэдэх нь гарцаагүй биз.