Бангладешийн
нийслэл Дака хотод арван настай Сахана Катуни “хүн мод болох хам шинж”
өвчнөөр өвчилжээ. Тэрбээр анхны эмэгтэй тохиолдол юм. Саханагийн нүүрэнд
дөрвөн сарын өмнөөс холтос ургаж эхэлсэн байна. Түүний эцэг охиноо уг
өвчнөөр өвчилсөнд ихэд санаа нь зовж байгаа юм.
“Хүн мод болох хам шинж” өвчин нь ховор тохиолддог генийн өвчин. Ялангуяа гар, хөл холтос болж хувирдаг аж.
Өөр нэг өвчтөн болох Абул Барандар мод болон хувирч байгаа юм. Түүний хөлөн дээрх мод нь таван кг жинтэй юм байна.
Саханагийн
хувьд өвчин нь түргэн үйл явцтай байж болох ч хурдан эмчилгээ хийх
боломжтой гэж эмч нар үзэж байгаа талаар ВВС мэдээлэв.