Монгол
Улсын Засгийн газар Олон улсын валютын сантай хамтран Өргөтгөсөн
санхүүжилтийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр яригдаж байгаа. Энэхүү хөтөлбөр
хэрэгжсэнээр Олон улсын валютын сангаас 440 сая ам.долларын
санхүүжилтийг манай улсад олгох юм.
Энэхүү
хөтөлбөр хэрэгжсэнээр нийт долоон төрлийн татварыг нэмэгдүүлэхээр
шийдвэрлэх бөгөөд энэ нь олон нийтийн дургүйцлийг төрүүлээд
байна. Тэгвэл олон улсын валютын сантай хэрэгжүүлэх Өргөсөн
санхүүжилтийн хөтөлбөр болоод энэхүү хөтөлбөрийн тухай УИХ-ын гишүүн,
эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Тэрбишдагва ийнхүү хэлжээ.
Тэрээр "Монгол улс өөрөө бие дааж, өөрийн толгойгоор хөгжих үү, Олон
Улсын Валютын сан гадныхныг дагаж хөгжих үү... Хөгжлийн банк Олон Улсын
Валютын сан бидэнд олон удаа тус дэм болсон. Олон Улсын Валютын сангийн
төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэх ёстой гэсэн байр суурьтай байгаа. Гэхдээ
харамсалтай нь Олон Улсын Валютын санг өнгөрсөн онд хэлэлцээд явсан бол
бид "Стэйнд бай" хөтөлбөрөөс ухрахгүйгээр явах боломж байсан.
Олон Улсын Валютын сан Монгол улсыг тэр чигээр нь аваад яваг. Бүр эрхийг нь өгье л дөө. Энэ их түүхтэй, баялагтай улсад толгойтой хүн байхгүй болчихлоо гэж үү... Мал аж ахуй, газар тариалан, оюунлаг хүмүүсээ ашиглацгаая" хэмээв.