Monday, February 20, 2017

Ким Жон Намыг хордуулж байгаа бичлэг ил болов

Хойд Солонгосын удирдагч Ким Жон Уны эцэг нэгт ах Ким Жон Нам Малайзийн нисэх онгоцны буудалд байхдаа бусдад хорлогдон амиа алдсан юм. Тэгвэл түүнийг хэрхэн хорлогдсон талаарх бичлэг ил болжээ.


Бичлэгт нэгэн эмэгтэй түүн рүү ухасхийн нүүрэн тус газар нь хүрч байгаа бөгөөд өөр нэг эмэгтэй энэхүү эмэгтэйн эсрэг чигт явж байгаа нь харагдаж байна. Хэрэг явдал болсны дараагаар Ким Жон Нам нисэх буудлын ажилтанд болсон явдлыг ярьж байхдаа бие нь тавгүйрхэн ухаан алдан унасан бөгөөд эмнэлэгт хүргэгдэх замдаа амиа алдсан юм.