Нэвтрүүлгийн хамгийн туршлагатай оролцогч гэгддэг Ю.Балжидмаа хүртэл ихээхэн сандарч байснаас харахад видео реклам гэдэг тун амаргүй байсан нь илт. Сорилын ялагчаар Э.Оюунбилэг тодорсон бөгөөд тэрбээр өмнө нь нэгэн сорилд ялж, охидын шуналыг хөдөлгөсөн өндөр өсгийтийн эзэн болж байсан билээ.
Энэ удаагийн сорилыг “Камертон” хамтлагийн дуучин Эба, Мээдээ нар шүүж явуулсан. Хамтлагийн гишүүдээ бодвол урлагийн ертөнц бус бизнесийн салбарт хүчээ үзэж буй Эба оролцогч Б.Бат-Оюуныг “бух” шиг, тааруухан оролцсон хэмээсэн нь цахим хэрэглэгчдийн шүүмжлэлийг хүлээгээд байна.
Багагүй жин нэмж, хар өнгийн хувцас өмссөн Эбаг цөөнгүй үзэгчид алтны магнат Мянганбаяртай тун төстэй харагдаж байсныг анзаарчээ. Хэдий тэмцээн уралдаан ч гэлээ, бүсгүй хүнийг бухтай адилтгасан Эбад үзэгчид сэтгэл дундуур үлдсэн юм.



