Юта мужийн Сент Жорж хотын эмнэлэгт сувилагчаар ажилладаг 27 настай
Уитни Китрелл нь 5-тай хүү Лукас болон 3 настай охин Малия нарынхаа хамт
амьдардаг ганц бие эх аж.
Өнгөрсөн
долоо хоногт хүү Лукас нь аавуудын өдөрт зориулсан өдөрлөгийн урилгыг
ээждээ авчирч өгчээ. Элэг бүтэн гэр бүлүүдээс ялгаатай гэдгийг нь
сануулсан ээлжит арга хэмжээнд оролцохыг хүсээгүй ч гадаа гарч эр, гэрт
орж эм болдог эхийгээ заавал очихыг хүү нь хүссэн гэнэ.
Уитни
Китрелл ч хүүгээ баярлуулахаар шийдэн хэлхгэр өмд, богино цамц өмсөж,
саравчтай малгай духдуулан, нүүрэндээ өтгөн хөмсөг, хууз сахал зуруулан
эрэгтэй хүний "төрх"-тэй болон өдөрлөгт очжээ.
Баатарлаг
эхийн өвөрмөц үйлдлийг Фэйсбүүкт шагшин магтаж, нийтлэл нь 220 мянган
лайк авч, 16 мянган сэтгэгдлийг цуглуулсан байна.
