Friday, January 20, 2017

Сурагч хүү багш, ангийнхнаа буудсаны дараа амиа хорлосон хэрэг гарчээ

Мексикийн Монтеррей хотын нэгэн хувийн сургуулийн 15 настай сурагч ангидаа гал нээж, багш, гурван хүүхдийг шархдуулсны дараа амиа хорлосон хэрэг өчигдөр гарчээ.Багш, хоёр сурагч толгойдоо буудуулсан бөгөөд биеийн байдал хүнд байгаа аж. Харин нэг сурагч гарандаа шархаджээ.Цагдаа нар хэргийг үйлдсэн хүүхэд сэтгэлийн хэт дарамтанд орсноос ийм үйлдэл гаргасан гэж таамаглажбайна.
Ангийн хяналтын камерт үлдсэн дүрс олон нийтийн сүлжээнд цацагдсан байна. Хүчирхийллийг харуулсан тул хүүхэд, өндөр настай, жирэмсэн, зүрхний өвчтэй хүмүүс үзэхгүй байхыг анхааруулъя.