Wednesday, January 18, 2017

Тэд Б.Балхжавын бэрүүд болох байсан ч...

Өнөө цагт урлагийн салбарт чадварлаг уран бүтээлчид болохоо харуулж яваа  адтай бүсгүйчүүд бол дуучин Ч.Цэлмүүн, жүжигчин А.Ганчимэг нар юм. Өдгөө “Хувьсал” продакшнаар овоглож буй жүжигчин А.Ганчимэг  “Зэрлэг цэцэгсийн хүлэмж” кинонд хамтран тоглосон Б.Энхтүвшинтэй хайр сэтгэлийн холбоотой болж, урлагийн сайхан хосууд хэмээгдэж явлаа. Хүүхдийн ордонд хамт драмын дугуйланд явдаг байсан тэд багын найзууд гэдэг юм билээ. Даанч өдгөө тусдаа амьдардаг болоод нэлээдгүй хугацаа өнгөрчээ.


Харин Ч.Цэлмүүн  үе тэнгийн Алтанхайрхан гэдэг залуутай нижгэр хурим хийж, Оргил гэдэг хүүтэй болсныг фэнүүд нь мэднэ. Гэвч мөн л тусдаа амьдрах болсон тухай яриа гараад байгаа. Царайлаг бүсгүйчүүд цагтаа UBS телевизийн захирал Л.Балхжавын хөвгүүд болох Б.Чингүүн, Б.Билгүүн нарын хайрын эзэд явсан юм. Том хүү Б.Чингүүн нь А.Ганчимэгт хайр зарлаж зөвхөн түүнд зориулсан хэд хэдэн дэлгэцийн богино хэмжээний кино хүртэл хийж байсан түүхтэй. Харин бага хүү Б.Билгүүн нь Цэлмүүнээр хэсэг хугацаанд гоёод авсан нь бий. Гэвч залуусын хайр дурлал төдөлгүй төгсгөл болж,  өдгөө Ч.Цэлмүүн, А.Ганчимэг нар “сингл” ээжүүд болжээ.