Трамп
ард түмэндээ хандан “Би амлалтадаа биелүүлж, дахин Америкийг хүчирхэг
болно. Мэдээж хэрэг энэ бүхэн амаргүй байх. Гэхдээ би зорилгоосоо
буцахгүй гэдгээ ард түмэндээ амлаж байна. Тиймээс америкчуудаа надад
итгэ. Би итгэлийг чинь алдахгүй. Хамгийн гол нь бид эв найрамдалтай байх
ёстой. Эв найрамдал Америкийг улам хүчирхэгжүүлэх болно” гэж мэдэгджээ.
Тэрбээр
ийнхүү мэдэгдсэнийхээ дараа эхнэрээ ард түмэндээ хандан үг хэлэхийг
хүссэн аж. Харин уг саналаас Меланиа Трамп татгалзахад Трамп “Чи 24
цагийн дараа Тэргүүн хатагтай болно” гэж хэлжээ. Шинэхэн Тэргүүн
хатагтай "Баярлалаа. Нөхрийг минь эцсээ хүртэл дэмжсэн та бүхэндээ
баярлалаа” гэж хэлсэн байна.