Tuesday, January 31, 2017

Мисс Сэлэнгийн хамраа өндөрлүүлэн, давхраа оёулж.........

Элдэв хачин жигтэй үйлдлээрээ хэзээний “Бүтэхгүй эмэгтэй” гэдгээ батласан мисс Э.Сэлэнгэ өөрийнхөө хамгийн тохиромжгүй нөхцөл байдлыг үзүүлэн видео бичлэг хийж өөрийнхөө нэр хүндийг унагасаар байдаг. Энэ удаад тэрбээр “Гранд” гоо сайхны эмнэлэгт хамраа өндөрлүүлэн, давхраа оёулсан бичлэгээ цахим орчинд цацжээ.


Миний нүүр хавдартай байна аа, гэхдээ массаж хийлгээд гоё байна” гэж сэтгэл юугаа уудлан байгаа түүний энэ төрх уншигч таны анхаарлыг татах л байх. Гэхдээ хааяа ч гэсэн зөв үйлдэл, “эрүүл” мэдээллийг өөрийг нь сонирхоод байгаа цөөнх бүлэглэлд хүргэж байгаасай даа. Биенийхээ сайхнаар бишрэн шүтэгчдийг олж болно, гэхдээ тэднийг тогтоон барихын тулд сэтгэлийн гоо сайхан шаардлагатай гэдгийг санаж яваарай.

хятадууд тeрийн эргэлт хийхэд ч бэлхэн

Монгол дахь цагаач хятадууд тeрийн эргэлт хийхэд ч бэлхэн Энэхvv захидлын хуулбарыг олж авсан хэн боловч та хувилаж аль болох олон хvнд (доод тал нь 10) хvргэхийг сэтгэлийн угаас хvсье! Энэ бол та эх орныхоо eмнe болон ирээдvй vр хvvхдvvдийнхээ eмнe бvтээж байгаа vнэхээрийн том гавъяа юм шvv!

“The Colors” хамтлагийн залуусыг шалгаж байна

Баянзүрх дүүрэгт байрлах “Рояал Кэстл” хотхоны дугаар байрны 12 давхраас 21 настай залуу унаж, нас барсан хэрэг өнгөрсөн ням гариг /2017.01.29/ гарсан.
Хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн II хэлтэст шалгаж байгаа. Мөрдөн байцаалтын явцад энэ хэрэгтэй холбогдуулан 11 хүнийг шалгаж, мансуурсан байж болзошгүй хэмээн үзэж, шинжилгээ хийсэн байна.
Шинжилгээний хариу 14 хоногийн дараа гарах юм байна. Хэрэг гарах үед хамтлагийн залуус мансуурсан байдалтай байсан гэж цагдаагийнхан үзэж байгаа юм.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар нас барсан залуу жүжигчин Б.Баатархүүгийн хүү байсан бөгөөд тэрбээр “The Colors” хамтлагийн  гишүүн байжээ.  Талийгаач  нь “The Colors” хамтлагийн соло гитарчин, СУИС-д суралцдаг юм байна.



Хар тамхины хэргээр Малайзад шүүгдэх Б.Халиуныг Монголд авчирна

Хар тамхины зартай толгойлогч гэгддэг эгч, дүү Б.Хулан, Б.Халиун нар элэг нэгт монголчуудаа хуурч хар тамхи зөөлгөн, тээвэрлүүлж, олон хүнийг төмөр торны цаана оруулж, амьдын тамд унагасан. Тэднийг олон улсад эрэн сурвалжилсны дүнд дүү Б.Халиун нь хоёр жилийн өмнө Малайз улсын хууль хяналтынханд баригдаад одоог хүртэл хоригдож байгаа. Түүнд холбогдох шүүх хурал Малайзад удахгүй болох гэж байгаа ч түүнээс өмнө Б.Халиуныг эх оронд нь авчирч, эндэхийн шүүхээр гэм буруутай эсэхийг хэлэлцэх хүсэлтээ тус улсын хуулийн байгууллагад Монголын талаас тавьжээ.

СУПЕРМАРКЕТ ДОТОР ИНГЭЖ ХУЛГАЙ ХИЙДЭГ БОЛЖ ХУЛГАЙЛСАН ЗҮЙЛЭЭ ӨӨРИЙН ЭМЗЭГ ...




СУПЕРМАРКЕТ ДОТОР ИНГЭЖ ХУЛГАЙ ХИЙДЭГ БОЛЖ ХУЛГАЙЛСАН ЗҮЙЛЭЭ ӨӨРИЙН ЭМЗЭГ ...








АВТОБУСАНД ОХИД, БҮСГҮЙЧҮҮДИЙГ ЧАНГААДАГ ЭР

Хятадад гаж зуршилтай хүмүүс олон. Арга ч үгүй тэрбум гаруй хүн амтай улсад юу гарч мэднэ. Нэгэн зорчигч автобусанд охиод бүсгүйчүүдийг чангааж, хормойн доогуур нь гараа шургуулдаг нэгэн залуугийн зургийг  авчээ. Үүнийгээ цахим ертөнцөөр цацсан байна.






Угаартаж үхсэн зургаан хүүхдийн цогцсыг олжээ

Герман: Арнстеин хотын Бавари мужид угаартаж үхсэн зургаан өсвөр насны хүүхдийн цогцос олсон талаар тус хотын цагдаа мэдээллээ. Өнөөдөр өглөө тэднийг амиа алдсанд тосгоны хүмүүс нийтээрээ гашуудал зарлажээ.
Талийгаач нар 18-19 насны таван эрэгтэй, нэг эмэгтэй байсан аж. Тэдний цогцсыг энэ сарын 29-ний өдөр байшингаас нь олсон талаар ВВС мэдээлэв. Мөн нас барсан хүмүүс дунд байшингийн эзний хүү, охин байжээ.
Тус хотын цагдаагийн хэлснээр, “зууханд дүүрэн мод хийж шатаасан. Үүнээс болж угаар их гарч нас барсан байж болзошгүй” гэв. Одоогийн байдлаар угаараас болж үхсэн бол шалтгааныг олохоор ажиллаж байгаа аж.
Тэдний хөршийн хэлж буйгаар гэрийн эзний охин 18 насны төрсөн өдрөө тэмдэглэж байжээ. Байшин нь хотоос гадна, цасанд хучигдсан газар байв.

Талийгаач нарт эмгэнэл илэрхийлэхээр цугласан хүмүүс болон гэр бүлийнхэн нь цэцэг, лаа болон бусад хүндэтгэлийн зүйлсийг сүмд тавьж байна.

“Женко” Х.Баттулга Хакухо М.Даваажаргалтай барилдав

Херо” интертаймент студи “Зуун эрхэм” нэвтрүүлэгтээ Японы мэргэжлийн сумо бөхийн 69 дэх их аварга Хакухо М.Даваажаргалыг урьжээ. Тус нэвтрүүлэгийн зураг авалт Японы Токио хотод өнгөрсөн долоо хоногт үргэлжилсэн байна.
 Нэвтрүүлэгийн багийнхантай хамт “Женко” Х.Баттулга Токиод очжээ. Тэрээр их аварга Хакухо М.Даваажаргалтай бэлтгэлийн зааланд нь хүч үзэн барилдсан байна. “Женко” Х.Баттулгын хувьд хүүхэд залуугаасаа жүдо бөхөөр хичээллэж ирсэн шаггүй барилдаан ч нэгэн юм. 

ЯЛАЛТААС 3 СОГТУУ ОХИН АВСАН ТАКСИЙН ЖОЛООЧИЙН ЯРЬСАН АЙМШИГТАЙ ҮЙЛ ЯВДАЛ ОЛОН ХҮМҮҮСИЙГ ЦОЧРОЛД ОРУУЛЛАА



ЯЛАЛТААС 3 СОГТУУ ОХИН АВСАН ТАКСИЙН ЖОЛООЧИЙН ЯРЬСАН АЙМШИГТАЙ ҮЙЛ ЯВДАЛ ОЛОН ХҮМҮҮСИЙГ ЦОЧРОЛД ОРУУЛЛАА










Б.Баатархүүгийн хүү унаж амиа алджээ

Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт орших  “Рояал Кэстл” хотхоны 103-р байрны 13 давхраас 2017 оны 01 сарын 29-ний өдрийн 11:00 цагийн орчим 21 настай Б.Х гэх залуу унаж амиа алджээ гэсэн мэдээллийг хүргэж байсан билээ. Уг олны танил эрхэмийн хүүхэд гэгдэж байгаа амь насаа алдсан залуу нь Эмоци продакшны жүжигчин Б.Баатархүүгийн хүү байсан талаар эх сурвалж өгүүллээ. Талийгаачийн цонхоор нь унасан байр нь УИХ-ын гишүүн, сайд асан Х.Баттулгын хүүгийнх байсан тухай ч дуулдаж байна. Х.Баттулга нь одоо Жудо бөхийн холбооны Ерөнхийлөгчөөр ажиллаж байгаа билээ.
Хэрэг болсон “Рояал Кэстл” хотхон нь Х.Баттулгын эзэмшлийнх гэнэ. Хэрэг болох үед тэнд 12 залуу байжээ. Архи ууж, наргиж цэнгэсэн байдалтай байсан талаар цагдаагийн албан хаагч мэдэгдсэн. Гэхдээ архи уусан гэх боловч үнэн хэрэгтээ мансууруулах бодис хэрэглэсэн ул мөртэй байжээ. Учир нь цуг байсан нэг нь цонхоор унаж амь насаа алдчихсан байхад сандарсан, тоож байгаа хүн байхгүй байсан тухай цагдаагийнхан хоорондоо ярилцсан гэх мэдээлэл байна. Цонхоор унасан 21 настай залууг яагаад хориглоогүй. Амиа хорлох гэж байгааг нь хараагүй эсэхийг тодруулахад тэнд байсан 12 залуу хариулж чадахгүй байсан гэх мэдээлэл байгаа юм. Цагдаагийнхан очиход залуус огт сэтгэлийн хөдөлгөөн үзүүлэхгүй. Нэг найз нь амь насаа алдсан байхад сандарч, айсан дүр төрх огт харуулаагүй гэлээ.11 залуугаас шээсний шинжилгээ авч мансууруулах бодис хэрэглэсэн эсэхийг нь шалгахаар болжээ. Эхний үзлэгээр мансууруулах бодис хэрэглэсэн байж болзошгүй дүр зураг илэрсэн байна. Тэнд байсан залуусын дунд амьд хөгжмийн хамтлагийнхан байсан байна. Нэрд гарч яваа тус хамтлаг нь сүүлийн үед болсон амьд хөгжмийн наадмын хэд хэдэн удаагийн шагнал авч байжээ. Талийгаач 21 настай залуу нь СУИС-ийн Радио телевизийн сургуульд суралцаж байсан гэх мэдээлэл байна. Мөн амьд хөгжмийн хамтлагтай холбоотой гэх мэдээлэл байгаа юм. Түүний хувьд жүжигчин Б.Баатархүүгийн том хүү байсан гэх мэдээлэл байгаа. Харин тухайн мансуурч байсан гэр нь улс төрч Х.Баттулгын ямар хүүгийнх нь тодорхой биш байна.

Хэрэв дээрх залуус мансууруулах бодис хэрэглэсэн нь тогтоогдох юм бол Эрүүгийн хуулийн 188,1, 192,3,4 192,2 192,1-д зааснаар Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ.

Монголын онгоцны билетийн шагчид биднийгээ яаж шулдаг вэ?

Та таксинд суухдаа нэг километрийг нь 800 төгрөгөөр тооцоод таван км газар явбал 4000 төгрөг өгч таарна. Түүнээс хол явбал аягүй бол өнөө таксины жолооч баярлан “Хол явж их мөнгө орууллаа” гээд км-ийг нь 700 төгрөгөөр тооцож урамшуулал маягийн юм үзүүлж мэднэ. Гэтэл өөр нэг таксины жолооч таныг суулгачихаад таван км явсны дараа 20 мянган төгрөг нэхвэл яах вэ. Нүд орой дээрээ гарч хэлэх үг олдохгүй, хэрэлдэх ч сөхөө төрөхгүй мэл гайхна биз. Тэгтэл манайд үйлчилгээ явуулж байгаа онгоцны билетийн кассууд яг иймэрхүү зарчмаар монголчуудаа шулж байна. Манайд Z24, МИАТ, Airmarket зэрэг салбартаа тэргүүлдэг билетийн касс олон. Тэдгээр кассуудтай холбогдож тасалбар захиалж үзлээ л дээ.
Сар гаруйн хугацааны дараа Улаанбаатараас хөдөлж БНСУ-ын нийслэл Сөүлээр дайраад АНУ-ын Нью-Йорк хот орох тийз захиалав.
Улаанбаатар-Сөүлийн чиглэлийн тийз энгийнээр хоёр талдаа 1167000-1207000, бизнес ангилал нь хоёр талдаа 2600000-2616000 төгрөгийн ханштай байна. Улаанбаатар-Сөүл-Нью-Йорк гэсэн чиглэлийн нислэгийн тасалбар энгийн ангиллаар хоёр талдаа 2375500-3545000 төгрөг байна. Харин бизнес ангилал нь хоёр талдаа 8250000-12284000 төгрөгийн үнэтэй байх юм.
Бид ерөөсөө онгоцны тасалбар гэдэг зүйл ийм үнэтэй байдаг байх нь, ер нь онгоцоор олон улсын нислэг хийнэ гэдэг чинь сар руу аялах дайны л хөрөнгө шаарддаг юм гэх мэтээр төсөөлдөг. Хуучин бол манайхан онгоцны тийз бичүүлнэ гэж бөөн юм болдог байв даа. Гүйж очоод нислэгийн компанийн онгоц хөөрөх цаг, үлдсэн суудал зэрэгт зохицуулан өөрийнхөө нисэх хугацааг тогтоолгодог байлаа. Үүнээс болоод онгоцны тийз бичүүлнэ гэдэг асуудал яагаад ч юм “Зэрэг нэмэхийн өмнө” киноны ноёны цол зэрэг нэмэх гэж Их хүрээг зорьж байгаатай адил хэцүү хүнд даваа гэдэг сэтгэхүй суучихсан. Энэ сэтгэлгээгээрээ зах зээлийн нийгэмд шилжээд хорь гаруй жил болчихсон ч онгоцны тийз гэдэг зүйлийг их л том үйл явдал мэтээр хүлээж авсаар ирлээ. Тийм ч болохоор онгоцны тийзийн захиалгын кассуудын хэлсэн үгэнд ороод юу дуугарнав, тэр тоонд нь захирагдаад билетээ дуугүй авчихдаг. Гэхдээ аль болох эртнээс олон сарын өмнөөс захиалбал хямд тусдаг, бас ирж очих билетээ нэг газраас захиалбал бүр ч хямдардаг гэдгийг өнгөрсөн хугацаанд мэдэж авсан нь болж дээ.
Гэхдээ гадаад дотоодод ажил төрлөөр нисдэг буюу онгоцны байнгын зорчигчдын хувьд ямар билетийн кассанд хандаж, ямар сайтуудаар тасалбар худалддаг, хэзээ яаж захиалж, ямар чиглэлээр нисвэл хямд үнээр нисч болохыг мэддэг болчихсон. Ингэж өөрийн тийзийг хэл усны мэдлэг, боловсролынхоо хүчээр хямдхан олж авдаг нь тийм ч олон биш шүү дээ. Хөдөөний малчин, аймгийн төвийн эмч АНУ-д суугаа хүү дээрээ очихоор болбол Монголд байгаа онгоцны тийзийн касс дээр очиж л тасалбараа авна. Хэрэвзээ цаг нь тулчихсан байвал билетийн кассынхны аманд нь багтаад л хэдэн төгрөгийн ч үнэтэй бай хамаагүй тийзээ өвөртлөөд Америкийг зорьж таарна. Аз болж Америкт байгаа хүү нь тэндээ идээшчихсэн, хэл ус нь сайн, сэргэлэн бол аав ээжийгээ хэзээ яаж хаанахын онгоцоор авчрахаа мэдэх учир тийзийн асуудлыг нь эртнээс хямдаар зохицуулчихаж дөнгөх байх л даа.
Улаанбаатараас БНСУ-ын нийслэл Сөүл хот ороход 1990 км. Улаанбаатараас Баян-Өлгий аймгийн төвөөс цааш Сагсай сум орох дайны замыг туулахдаа бид билетийн кассуудад багаар бодоход ирж очихын 1167000 төгрөг, ихээр бодоход 2616000 төгрөг өгч байна гэж ойлгох нь.
Юу ярина вэ энэ чинь, олон улсын нислэг, үйлчлүүлэгч цөөн, зах зээл нь хумигдмал учир цөөн тооны эдгээр онгоцны тийзийн кассууд чинь харин ч аль болох уг салбараа авч явах гэж мэрийж, боломжоороо л ажиллахыг хичээж байна гэж хэлж мэдэх юм л даа. Гадаад хэл мэддэг, цахимаар захиалга өгч чаддаг, интернэтийн орчинд гайгүй сэргэлэн ажиллачихдаг нөхдүүд л үнэндээ энэ тийз захиалгын ажлыг хийгээд сууж байгаа шүү дээ. Тэднийг хэл мэддэгээрээ түрий барьж монголчуудаа шулж байна гээд хэлэхэд буруудахгүй. Уг нь хэл мэддэг нь өнөөдүүлдээ тусалдаг нь бидний эртний ёс заншил сан. Тэгтэл мэддэгээрээ мэддэггүйгээ дээрэлхээд ч байгаа юм шиг толгойг нь эргүүлж онгоцны тийзийг ингэж ч дамлах гэж.
Лондонгоос Сингапур руу нисэхэд 10841 километр зам туулдаг бол Улаанбаатар Сөүл хоорондоо 1990 километрийн зайтай.
Бид Улаанбаатараас Сөүл рүү онгоцоор нисэхийн тулд 1167000-2616000 төгрөг зарцуулж байна. Гэтэл Лондонгийн иргэд Сингапур руу ирэхийн тулд 10 мянган км замыг онгоцоор туулсныхаа төлбөрт ирж очихын 295-425 евро буюу 942880-1205824 төгрөг өгч байна. Бид Лондонгоос Сингапур руу нисэх 10 мянган км замын зардлыг нийслэлээсээ Сөүл хүрэхийн хороонд өгчихөж байна гэж тооцоолж болж байна.
Монголчууд дэлхийн зах зээл дээрх үнээс тав дахин өндөр үнээр онгоцоор нисч байгаа гэсэн үг. Лондонгоос Сингапур руу 12 цаг нисээд буусныхаа дараа “Хөөх энэ чинь юу болж байна аа. Лондонгоос Сингапур руу 295-хан еврогоор ирчихлээ гэж үү” хэмээн Сингапурын нисэх онгоцны буудалд дуу алдан Монголд байгаа тийзний шагчдыг бодоод толгой сэгсрэн зогссон хүн байвал тэр чинь монгол л хүн байсан байж таараа.
Чукчаг цагдаа нар алтны хулгайд сэжиглээд алтаа хаана нуусныг нь орчуулагчаар дамжуулан асуудаг. Тэгтэл чукча юу гэж алт нуусан газраа хэлэхэв. Ууртай байцаагч хөмсөг зангидан “Алтаа хаана нууснаа хэлэхгүй бол чамайг буудлаа” хэмээн хэлснийг орчуулагч нь дамжуултал хөөрхий муу чукча “Би алтаа майхны хойно газар ухаад нууснаа хэлэхгүй” гэдэг. Энэ үгийг сонссон орчуулагч нь “Энэ хүн алт нуусан газраа хэлэхгүй гэнэ ээ” гэтэл ууртай байцаагч чукчаг буудаад унагачихдаг тухай онигоо бийсэн. Яг л үүнтэй адил
гарна” гэв.
Нийслэлийн мэргэжлийн хяналтын дарга Л.Эрдэнэчулуун “Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас нийт 59 архи, спиртээс дээж авч, шинжилгээнд хамрууллаа. Үйлдвэрийн технологийн уснаас дөрөв, спиртээс 13, архинаас 42 дээж авсан. Үйлдвэрийн технологийн дөрвөн дээж стандарт хангасан гэж гарсан. Спиртийн 13 дээж мөн шаардлага хангасан.Урьдчилсан байдлаар архинд ямар нэг стандартын зөрчил гараагүй гэж үзэж байна. Мөн тухайн нас барсан хүмүүсийн цуснаас ч этилийн спирт илрээгүй. “Найрсаг” архины хувьд хатуулгийн хэмжээ хүрээгүй гэж дүн шинжилгээгээр гарсан. Гэхдээ энэ нь хүний аминд хүрэх асуудал биш. Урьдчилсан байдлаар “Гайхмаараа” шил арчигч шингэнийг ууж хэрэглэсэн байх магадлалтай гэх дүгнэлт гаргаад байна. Архи, спиртэнд хийсэн шинжилгээний талаар тодруулж хэлбэл, спиртийн 13 дээж 100 хувь MNS1782014 стандартын шаардлагыг хангасан. Мөн 42 архины дээжийн 85.7 хувь нь MNS1792000 стандартын манай онгоцны тийзийн кассууд хэл мэддэг, тийз захиалж чаддаг, интернэтэд гайгүй ажиллачихдагаар элэг барин монголчуудаа дээр өгүүлсэн чукчатай зүйрлэн өндөр үнэтэй тийзээр “зумлаж” байна.
Тэгтэл дэлхийн жишгийг анзаараад байхад онгоцоор нисэх тасалбар шиг хямд зүйл үгүй гэдэг нь Лондонгоос Сингапур руу нисэх онгоцны тийзийн үнээс л харагдаж байна. Баруунд хүмүүсийн хувьд онгоцоор нисэх нь цаг хэмнэх л шидтэйгээс биш үзэж харах зүйлгүй, элдэв хор нөлөө, гэнэтийн учрах аюул их зэргээрээ зорчих дуртай тээврийн хэрэгслүүдийнх нь адагт тооцогддог юм билээ.

Онгоцоор нисэх, таксигаар явахыг хооронд нь жишиж боломгүй ч ямар ч хүн бодсон ижил тээврийн хэрэгслээр ижил зайнд ижил хурдаар явсан хүмүүс хоёр өөр төлбөр өгнө гэдэг чинь яав ч шударга зүйл биш. Хэл ус мэддэг, гадаад харилцаа холбоо сайтай хүмүүс нь билетийн касс ажиллуулаад элэг нэгтнүүддээ хямдхан тасалбарыг үнэ хүргэж зарах нь бас л шударга бус үйлдэл. Сингапурын иргэд Лондонд 10 мянган км замыг онгоцоор туулахдаа 295-хан евро төлж байхад яагаад бид энүүхэн энд байдаг Сөүлд онгоцоор буусныхаа төлөө 2.6 сая төгрөг төлж байгаа юм. Энэ чинь тэгээд ариун явдал уу, манайхаан. Энэ шударга бус үйлдэлд холбогдох газрууд нь анхаарал хандуулж, хохирч байгаа иргэдээ өмгөөлөх цаг нь аль хэдийнэ болчихсон байна.

Монголын сошиал элийрлүүд




Монголын сошиал элийрлүүд







Э.Бат-Үүл өөрөө, эсхүл Бат-Үүлийн төлөө 16 хүнийг алсан уу?

Э.Бат-Үүл өөрөө, эсхүл Бат-Үүлийн төлөө 16 хүнийг алсан уу?







Жүжигчин С.Баттулга арван мянган доллараар толгойдоо үс суулгуулжээ

Жүжигчин мэргэжилтэй ч, найруулагч гэдгээрээ олонд танигдсан уран бүтээлч бол С.Баттулга. Түүнийг сүүлийн үед "Good DAD" буюу "Сайн аав" уран сайхны киноны гол дүрд тоглохын тулд үсээ ургуулсан тухай мэдээлэл байгаа аж. Тодоруулбал өнгөрсөн оны 9 сарын 5 аас эхлэн 48 хоногийн хугацаатай үс суурьлуулах ажилбар хийлгүүлсэн байна. Тэрбээр энэхүү ажилбартаа 10,000 доллар зарцуулсан байх юм. С. Баттулгын толгойны оройн үс чухам яагаад халзарсан тухай лавлахад "Зөрлөг" кинонд тоглох үеэр өдөр бүр хуссаж байсан нь хожим халзархад хүргэсэн байна.
Бүх л эм тариа, түрхлэг хэргэлсэн боловч төдийлөн амжилт олоогүйд тэрээр ийнхүү шийдвэр гаргажээ. Учир нь наснаасаа хавьгүй хөгшин харагддаг жүжигчин С. Баттулга маань уг кинонд залуухан дүрийг бүтээх гэж ийнхүү Солонгос улсад 10,000 доллар үржээ. Тэрээр уран бүтээл сайн болж байвал юугаа ч золиослоход бэлэн хүн гэдэг дүгнэлтийг "Сайн аав" киног үзсэн хүмүүс магтан шагширч байна. Түүний анхны гол дүр нь "Сайн аав" киноны Даваагийн дүр аж.

Туслах дүрийг тултал бүтээдэг С. Баттулгатай Маск продакшны Ш. Жавхлантай тоглож 5 хүүхэдтэй айл гэр болж үнэхээр сайхан хоршин ажиллажээ. Ийнхүү миний муу аав сайн аав болж ард олныг баярлуулж явна. "Сайн аав" киноны оройн үзвэрийн тасалбар маш их эрэлттэй байгаа юм.

Оролцогч Балжидмаа “Mongolia`s next top model”-н тухай ингэж хэлжээ

“Mongolia`s next top model” шоу нэвтрүүлэгт оролцож байгаа мисс Ю.Балжидмааг хамт оролцож байгаа охидоосоо арай илүү туршлагатай, загварын анхны мэдэгдэхүүнтэй байж шинээр төрөн гарч ирэх гэж байгаа охидод боломж олгох замыг  нь хаан өрсөлдлөө хэмээн загварынхан нь дурамчхан хүлээж авсан гэсэн. Харин үүний тухайд тэрбээр:


Дэлхийн хэмжээний ийм том шоу, контентууд өнгөрсөн жилээс эхлэн Монголд зохиогдож эхэлсэнд баяртай байна. Бид багаасаа л “America’s Next Top Model” тэмцээнийг үзэж өссөн шүү дээ. Одоо харин Монголд зохион байгуулагдаж байгаа учраас орж үзэх нь миний хувьд нэр төрийн хэрэг гэж бодсон. Зохион байгуулж байгаа газар нь сайн нэвтрүүлэг, контент хийдэг Боловсрол телевиз болохоор энэ тэмцээн маш үр дүнтэй болно гэж бодож байгаа. Хамгийн гол нь би дөнгөж 19 настай, залуу байна. Тиймээс цаашдын карьерт маань энэ тэмцээн бас чухал нөлөө үзүүлэх болов уу” хэмээжээ. Оролцогчдын ширүүн өрсөлдөөн дундаас чухам хэн нь “Mongolia`s next top model” болохыг харах л үлдлээ. Үнэхээр туршлагатай модель шилдгээр шалгарах уу, өөрийнхөө чадлаар онцгойрсон нэгэн нь шилдэг байх уу гэдэг нь сонирхол татаж байна шүү. 









Улан-Удэ дэхь биеэ үнэлэгчид Монголчуудын тухай ийн ярьж байна. /бичлэгтэй/

Хүний ертөнцөд байнга бусадтай харьцаж ажилладаг олон ажил мэргэжил бий. Эмч, багш, аврагч, цагдаа… гээд. Хүүхдүүд ч багаасаа л эдгээр мэргэжлийг сонирхож, ийм хүн болохыг мөрөөддөг.
ОХУ-ын Улан-Удэ хотын нэгэн бүсгүй сурвалжлагчид өөрийнхөө амьдрал, эрхэлдэг ажлынхаа тухай илэн далангүй ярихдаа "Би хүүхэд байхаасаа л малын эмч болохыг мөрөөддөг байсан” гэж яриагаа эхэлсэн байна. Гэхдээ тэрээр өнөөдөр биеэ үнэлэгч болсон байна. Биеэ үнэлэхийг зарим нь хамгийн эртний мэргэжил гэдэг л дээ. Гэхдээ энэ бүсгүй энэ мэрэгжилдээ ямраар ханддаг, "ажил” нь ямар гээд амьдралынхаа тухай илэн далангүй ярьсныг pg21.ru сайт нийтэлжээ. Мэдээж энд бүсгүйн нэрийг дурдаагүй, зургийг нь нийтлээгүй.
-Ер нь яаж яваад ийм замд орчихов?
-Сонирхолтой асуулт. Мэдээж би биеэ үнэлэгч болъё гэж мөрөөдөж байгаагүй л дээ. Даанч надад мөнгө маш их хэрэгтэй болоод л, туршаад үзье гэж бодсон юм. Тэгээд л цаг хугацаа өнгөрөх тутам ер нь дажгүй орлого олоод байх юм байна гэж бодсон. Ер нь бол бүр эрт, насанд хүрээгүй байхдаа эхэлсэн дээ. Анх нэг танил маань санал тавиад, би их айж байсан ч зөвшөөрсөн. Яваандаа энэ маань диваажингийн амьдрал шиг бодогддог болсон доо. Амьдраад л……мөнгө олоод л…..
-Өмнө нь өөр ямар нэг ажил хийж байв уу?
-Сургуульд сурч байхдаа, зун нь кафед ажилладаг байлаа. Дараа нь бас цуглуулагчдын нэг агентлагт ажиллаж байсан.
-Өнөөдөр гэрийнхэн чинь таньд яаж ханддаг вэ?
-Эцэг эх маань салсан ч би тэдэнтэйгээ сайхан харьцаатай байдаг. Бүгдээрээ л Чебоксартаа амьдардаг. Намайг 18 настай байхад тэд миний юу хийдгийг мэдсэн. Би тэдэнд "та нар намайг тэжээдэггүй. Гэтэл надад мөнгө хэрэгтэй байна шүү дээ” гэж л хэлсэн. Эхлээд тэд уурладаг байснаа одоо бол дассан даа. Хэзээ нэг цагт би дээд сургуульд сурч мэргэжил эзэмшинэ дээ.
-Анхны чинь үйлчлүүлэгч ямар хүн байсан бол…?
-Тэр үед би нэг байгууллагад ажилладаг байсан юм. Сайн сайхан юм юу ч байгаагүй дээ. Тэгээд л бүгдээрээ наргиад, уугаад…. аймаар юм болсон.
-Харин одоо бол….?
-Одоо бол өөрийн гэсэн байр сууриа олж тодорхой хүрээлэлтэй болсон. Мэдээж өөрийн гэсэн байнгын үйлчлүүлэгчтэй….
-Үйлчлүүлэгч ямар нэгэн илүү шаардлага тавих тохиолдол байдаг уу?
-
Нэг их онцгой зүйлгүй дээ. Хамгийн гол нь эрч хүчтэй, эрмэлзэлтэй ажиллахыг л шаарддаг.
-Нэг байгууллагад ажиллаж байсан гэсэн, халагдахад хэцүү байсан уу?
-Хэд хэдэн байгууллагад ажиллаж үзсэн. Хамгийн гол нь цалингийнхаа ихэнхийг ээждээ өгсөөр байгаад залхсан. Надад ердөө л 1000 рубль үлдэнэ, бусад нь ээжийнх. Шударга биш байгаа биз дээ. Эхлээд явахдаа ээжтэйгээ төвийг сахих маягаар харьцдаг болсон, одоо бол бие биеэ ойлгоод сайхан харьцдаг.
-Сард ер нь өөртөө хэдий хэр зардал гаргах вэ?
-Дунджаар 10 мянган рубль юм уу даа. Гоо сайхны бараа, үсээ засуулах……за тэгээд л хөмсөг сормуус…..энэ тэр гээд явж өгдөг юм.
-Биеэ үнэлэгч сайхан харагдах ёстой биз?
-Тэгэлгүй яахав эрчүүд чинь гадаад төрхийг их хардаг улс.
-Үйлчлүүлэгч сонгох эрхтэй гэдэг. Тэд танаас татгалзаж байсан удаа бий юу?
-Мэдээж тэд мөнгөө төлж байгаа болохоор хэнтэй унтах вэ гэдгээ өөрсдөө сонгох нь тэдний эрх. Надаас татгалзаж байсан удаа байсаан, түүнд гомдоод байх юу байхав. Үгүй л бол үгүй. Хүн бүр л өөрийн хүссэнээ  сонгох эрхтэй юм чинь.
- Ямар насныхан биеэ үнэлж байна вэ?
-Үндсэндээ 18-25 насныхан л голлодог юм даа. Гэхдээ 30-40 насныхан ч бас байна.
-Тэгээд сард хэдий хэмжээний орлого олох вэ?
-Цаг цагт  янз янз, яг тодорхой хэлэхэд хэцүү. 2013 оны долдугаар сард би 220 мянган рубль олж байсан шүү.
-Тэгэхээр үнэхээр диваажингийн амьдрал гэж үү?
-Би тэр утгаар нь хэлээгүй юм аа, цаг хуагцаа өнгөрөх тутам л улам бухимдах, сэтгэлийн дарамтад орох болж байна. Эцсийн эцэст хүнд юу хэрэгтэй юм бэ, бод л доо.
-Яг үйлчлүүлэгчтэй хавьтаж байхдаа юу боддог бол?
-Толгойд эсэн бусын зүйл, заримдаа сайхан мөрөөдөл орж ирнэ. Өнгөрч байгаа өдөр, маргааш юу өмсөх билээ зэрэг энгийн зүйл ч бодогдоно доо.
-Харгис, хэрцгий үйлчлүүлэгч таарч байв уу?
-Таарч байсан. Азаар тийм олон биш.
-Тэгэхэд нь яахав?
-Шууд л цагдаа дуудчихдаг. Тэгээд цагдаад "Би биеэ үнэлэгч. Өөрөө өөрийхөө төлөө ажиллаж байна” гээд 1500 рубль атгуулчихдаг. Тэд хагас жил надаар  оролдохгүй. Тэгээд л болоо.
-Үйлчүүлэгчдээсээ жинхэнэ таашаад авах уу?
-Үе үе байна аа.
-Үйлчлүүлэгчдээ дурлаж байв уу?
-
Тийм тохиолдол байсан. Бүр бид хамтдаа өдрийг өнгөрөөж байгаад тэр эхнэрээсээ салж байлаа. Одоо ч бид нөхөрсөг харьцаатай байж бие биенээ наана цаана гэж л явдаг юм. Тэр надад, би түүнд сайн, даанч надад түүнтэй байнга хамт байж байх  цаг байхгүй. Хэсэг хамт байгаад тэгээд салсан. Гэхдээ бие биендээ муу санаагүй.
-Үйлчлүүлэгчдийнхээ тухайд…?
-Сүүлийн үед байнгын үйлчлүүлэгч, хязгаарлагдмал хүрээтэй болсон гэх үү дээ. Бүгд л эхнэртэй, олонхи нь хариуцлагатай алба хашдаг, байнга ирдэг үйлчлүүлэгчид. Үндсэндээ 25-40 насныхан даа. Сүүлийн үед Монголоос ихээр ирж худалдаа наймаа болон жуулчлал хийх болсон залуус бидэнтэй их уулзаж үйлчлүүлдэг болсон. Яг үнэндээ Монголчууд их өгөөмөр хүмүүс шиг санагдсан тэд хамтдаа ууж наргиад заримдаа секс хийхгүй байх тохиолдол олон байдаг. Магадгүй тэд заримдаа согтчихдог. Архи даадаггүй юм шиг санагдсан. Харин ихэнхи нь байнгын харьцаа үүсгэхийг хүсдэг боловч бидэнд тийм боломж байхгүй шүү дээ. /инээв/
-Зандан эр таарч байв уу?
-Байсаан. Тэдэнтэй их хэцүү байдаг юм. Ичээд л…..тэгээд бас юу ч хийж мэдэхгүй. Тэгэхээр тэдэнд заах хэрэгтэй болдог юм, гэхдээ хөөрхийсийг орхихыг боддоггүй.
-Эрчүүд өөрт чинь "баярлалаа” гэдэг биз дээ?
-Тэгэлгүй яахав. Зарим нь "Чи сайн бүсгүй юм. Чамтай зүгээр л ярилцъя. Чамаас би юу ч шаардахгүй” гэдэг л юм. Тэгээд  хавьтахгүй атлаа мөнгө төлчихөөд явах тохиолдол байсан.
-Таны нэг цагийн төлбөр хэд вэ?
-2500 рубль. Ихэнх нь надад үлддэг ч, зарим хэсэг нь захилга хүлээн авагчид очно л доо.
-Эхнэрээ хуураад өөртэй чинь хамт байгаа эрчүүдэд хэрхэн ханддаг вэ?
-Сайн эхнэрийг эрчүүд хэзээ ч хуурдаггүй. Эрчүүд биеэ үнэлэгч авч байгааг би эхнэрээ хуурч байгаа хэрэг биш, харин эмэгтэй хүнийг хайрлаж байгаа учраас л түүнтэйгээ секс хийж байгаа хэрэг гэж боддог.
-Хайр гэдэгт итгэдэг үү, ийм хайртай учирч байв уу?
-Мэдээж хаа нэгтээ, хэн нэгэнд хайр гэж байдаг л байх. Би ч гэсэн залуустай учирч, хайрлаж л байсан. Өнөөдөр бол зүрх маань чөлөөтэй, хүлээж л байна.
-Гэр бүл, хүүхэд…..хүсдэг л биз дээ?
-Энэ талаар өөрийн бодол, мөрөөдөл бий. Нөхөр маань ямар хүн байх бол…гээд л….Харамсалтай нь тийм эр хүн даанч байхгүй юм даа. Гэхдээ яахав мөрөөдөж л явна. Ихэр охинтой болохсон гэж боддог.
-Үйлчлүүлэгчээ үнэн сэтгэлээсээ үнсдэг үү?
-Маш ховор…….
-Ер нь яаж эхэлдэг юм бэ?
-Үйлчлүүлэгч "Чамайг хэн гэдэг вэ” гэж асууна. Ширээнд суугаад "Яаж яваад ийм замд орсон бэ” гэнэ. Энэ нь надад таалагддаггүй юм.
-Ямар нэгэн айдас байх уу?
-Энэ чинь XXI  зуун. Төрөл бүрийн сэргийлэх хэрэгсэл, эм бэлдмэл байна. Нэг л гэнэдвэл халдвар авна шүү дээ. Гэхдээ миний цүнхэнд байнга эм явдаг юм. Бүрэн хамгаалдаг гэх үү дээ.
-Үйлчлүүлэгч ажлаа хийж чадалгүй, мөнгөө буцаах  гэвэл…?
-Мөнгөө эргүүлж авна гэсэн тэнэгүүд таардаг л юм. Гэхдээ би өөрийнхөө үүргийг биелүүлж, цагаа үрсэн. Түүнд үйлчлэх гэж хичээсэн. Хүссэнээ гүйцээж чадаагүй бол өөрийнх нь л буруу.
-Төлбөр яаж хийхэв?
-Эхлэхийн өмнө, бэлэн мөнгөөр
-Найзууд чинь  өөрийн чинь юу хийдгийг мэдэх үү?
-Ихэнх нь мэднэ, зарим нь бол мэдэхгүй л дээ. Гэхдээ надад надад дотны найз байдаггүй юм, би ер нь хэнтэй ч нэг их дотносхыг боддоггүй.
-Хүүхэд бүрт л ирээдүйн талаар мөрөөдөл байдаг. Багадаа ямар мэргэжилтэй болно гэж бодож байв?
-
Малын эмч болохыг боддог байлаа, бүр сурч байсан, даанч  таалагдаагүй.
-Бүхэл шөнөөр бол ямар үнэтэй байхав?
-Би ихэнхдээ цагаар ажилладаг. Гэхдээ хонох тохиолдол байдаг. Миний ханш 1500 рубль.
-Өөрийнхөө үйлчлүүлэгчидтэй тааралдаж байв уу?
-Өөрийнхөө үйлчлүүлэгчидтэй харьцаатай байсан тохиолдол бий. Гэхдээ л ийм тохиолдолд ч би ажлаа орхиогүй. Эрчүүдэд  би хэрвээ чи намайг харж үзэх гээд байгаа юм бол болж байна. Гэхдээ би харьцангуй их хэрэглээтэй хүн шүү л гэдэг.
-Ирээдүйд яая гэж бодож байна даа?
-
Үнэнийг хэлэхэд бодох юм их байна, одоохондоо бүгд тодорхой болчихоогүй л байна.
-Москва ч юм уу, өөр хотод ажиллахаар явъя гэж бодож байв уу?
-
Нийслэл рүү явж үзсэн. Үнэнийг хэлэхэд Улан-Удэ илүү ээлтэй.
-Улан-Удэ илүү боломж байна гэсэн үг үү?
-Зарчмын хувьд үгүй л дээ. Тийм ч их царайлаг биш хүүхнүүд ийм ажил эрхэлж байна шүү дээ. Би л эр хүн байсан бол нэгийг нь ч тоож харахгүй.
-Улан-Удэд биеэ үнэлэгч хэд байдаг юм бол…1000 юу 2000 юу?
-Ёстой мэдэхгүй. Заримтай нь гудамжинд таардаг л юм. Нэг хэсэг нь ажиллаад л….. бас зарим нь энэ ажлаа орхиод л….
-Үйлчлүүлэгчээсээ хүүхэд олчихвол яана, гаргах уу?
-Үгүй.
-Үйлчлүүлэгчээсээ татгалзаж чадах уу?
-
Мэдээж, Тэр хэвийн биш, чадахгүй юм уу, надад таалагдахгүй бол.
-Нэг дор 2-3 хүн гэвэл, группээр..?
-Ер нь нөхцөл байдлаас л болно. Тэд дажгүй бол болохгүй юмгүй. Төлбөр бол хүн бүрээс…
-Ажлаасаа залхаж гутрах үе байдаг уу?
-Байлгүй яахав, гэхдээ яахав дээ өөрөө л хийж байгаа юм чинь
-Чөлөөт цагаараа юу хийхэв?
-
Нохойгоо салхилуулан зугаалах, юм нэхэх дуртай. Бас надад гурван настай хүүхэд бий.
-Хайртай хүнээсээ хүүхэдтэй болсон уу?
-Нэг их хайртай байгаагүй гэж одоо боддог юм. Түүнтэй гурван жил хамт амьдарсан. Тэр үед би биеэ үнэлэхээ болсон байсан ч бүх зүйл сайхан болоогүй.
-Үйлчлүүлэгч чинь сэрэл нь хөдлөхгүй бол яахав?
-
Яахав төрөл бүрийн тос, шингэн байна, энэ чинь хаа сайгүй л байгаа юм чинь
-Энэ хугацаанд ер нь хэдий хүнтэй хавьтаа бол?
-Тоолж байгаагүй, тоолохыг ч хүсдэггүй. Аймшигтай зүйл.
-Өдөр бүр ажиллаж байна уу, амралтын өдөртэй юу?
-
Байнга л ажилладаг даа. Гэхдээ би бусад шиг амрахыг боддог, даанч ховор
-Сарын юм ирсэн үедээ…?
-Ажиллана. Одоо чинь янз бүрийн арга бий болсон, би бол тусгай тампон ашигладаг.
-Амрах юмсан гэж боддог уу?
-Үүнийг ёстой хэлж мэдэхгүй юм. Хэрвээ амарвал зардал гарна, зардал гарахаар яахав. Олох ёстой биз дээ.
-Мөнгөө юунд үрдэг бол?
-Үндсэндээ хадгалдаг. Яг тодорхой зорилго, төлөвлөсөн зүйлгүй ч гэсэн ямар ч байсан хэмнэж, хадгалдаг.
-Хүүхэд чинь хэнтэйгээ байдаг юм?
-Асрагчтай. Ээж минь залуухан, албан ёсны ажилтай. Тэр тусалдаг л даа, гэхдээ байнга тэгээд байж чаддаггүй.
-Хүүдээ юу хийдэг талаараа юу гэж хэлдэг вэ?
-Тэр маань намайг жолооч гэж боддог юм. Өсөөд том болохоор нь би үнэнийг хэлнэ. Мэдээж тэр цаашид хэзээ нэгэн цагт миний олсон энэ мөнгөөр л амьдарна.
-Бие үнэлэгчийг гадаад төрхөөр нь тодорхойлж болох уу?
-Энэ их хэцүү, бараг л боломжгүй.
-Өөрийнхөө үйлчлүүлэгчидтэй ажлаасаа гадуур уулзаж байв уу?
-Үгүй, ер нь үгүй. Өдөртөө унтаж амраад, шөнө нь өөрийнхөө машинаар явдаг. Тэгэхээр тэдэнтэй тааралдах боломжгүй гэсэн үг.
-Ямар цагуудад хамгийн их ачаалалтай байдаг вэ?
-
Урьдчилан хэлэхэд хэцүү. Хэдийд ч захиалга ирж мэднэ. Амралтын өдөр, баярын үеэр, өдөр шөнө… гээд
-Эмэгтэй үйлчлүүлэгч байсан уу,….лесби?
-Нэг гэр бүлийн хос байсан. Эхнэр нь нөхөртөйгөө хамт. Нөхөртэй нь секс хийж байхад эхнэр нь хараад, дараа нь эсрэгээрээ. Би тэгээд боддог юм, эмэгтэй хүн бүр ямар нэгэн хэмжээгээр бисексуал байдаг байх гэж….
-Янз бүрийн тоглоом, нэмэлт хэрэгсэл..?
-Ёстой үгүй. Би үүнд дургүй. Ер нь түүгээр яах юм.
-Хүүгээ ямар мэргэжилтэй болоосой гэж бодох юм?
-Бодох зүйл их байна аа. Тэр өдөр бүрий л өөр өөр юм ярьдаг. Эмч болно л гэнэ, багш, жолооч, тогооч, үсчин…гээд. Цаг хугацаа харуулах биз дээ.
-Хүүхэддээ хэдий цаг зарцуулж байна даа?
-Одоо бол хоногт дөнгөж хоёр цаг л зарж байна. Цэцэрлэгээс нь аваад асрагчид нь хүргээд л….
-Ямар үед чи хамгийн жаргалтай байдаг вэ?
-Өөрөө өөрийгөө нэг их сайхан жаргааж чадахгүй л байна шүү. Өдөртөө жаахан дуг хийхэд сайхан зүүд зүүдлэх ч бас сайхан. За тэгээд амралт…..Харин би рок-концерт үзэх дуртай, заримдаа очдог.
-Аналь секс хийдэг үү?
-За ер нь үгүй дээ, дээр үед бол байсаан. Тэгээд ч тусгай үнэтэй.

-Энэ ажлаа хэзээ орхино гэж боддог вэ?
-Эрэлт хэрэгцээ байхгүй болсон тэр цагт л "ажилгүй” болох байх даа…..Эх сурвалж: www.assa.mn

Б.ТУНГАЛАГ БҮСГҮЙН ХӨВГҮҮДЭД ЮУ ТОХИОЛДСОН БЭ?

Нэгэн гэгээн сайхан мэдээ цахим орчинд тарж буйг бид өнөөдөр онцоллоо. “Танайд хоноё” нэвтрүүлгийн баатар Б.Тунгалаг бүсгүйн хөвгүүд төрсөн эцгийнхээ халамжинд өсөж буй аж. “Ямар ч ядуу хүнд савангийн мөнгө олддог” хэмээн бор гэртээ цэмцийж суусан тэр бүсгүйн дүр төрх, үг үйлдлийг одоо ч хүмүүс дурссаар байдаг. Хөвгүүдэд юу тохиолдсон бэ?

"Танайд хоноё" шилдэг нэвтрүүлэг байж чадсан. Б.Тунгалаг бүсгүйн хөвгүүд аавынхаа асрамжид өсч байна
ХОЁР ХҮҮ НЬ ААВЫНХАА АСРАМЖИНД ХАМТДАА АМЬДАРЧ БАЙНА
Одоогоос долоон жилийн тэртээ Тунгалаг бүсгүй хүнд өвчний улмаас хоёр бяцхан хүүгээ орхин хорвоогоос буцсан. Хүнд өвчнөө огоорон, балчир үрсийнхээ төлөө хатуу бүхнийг сөрсөн эгэлхэн бүсгүйн амьдрал үзэгчдэд ихийг бодогдуулсан билээ. “Танайд хоноё” нэвтрүүлгийн маргааш “MN 25 дугаар суваг” телевиз дээр бөөн хүмүүс ирчихсэн, мөнгө төгрөг байгаа бүхнээ сарвайж зогссон. Гуравхан цагийн дотор 10 сая төгрөг цуглуулсан анхны нэвтрүүлэг “Танайд хоноё” болсон. Архи уудаг хэцүү нөхөд ч “Ахын дүү сэтгэлээр унахгүй шүү” гээд уйлан Тунгалаг бүсгүйд 100 төгрөг гэлтгүй байгаа мөнгөө өгч байсан ажээ.
Сэхээний орон дээр хэвтэж байхдаа хүртэл уйлаагүй бүсгүй “Хүнд үхэх шалтгаан олон бий. Би энэ өвчнөөр үхэхийг хүсэхгүй байна” гээд хүн болгон уйлаад тэвэрч байхад өөдөөс нь инээд алдсаныг бодох тусам сэтгэл эмтрэх. “Над шиг мянга мянган Тунгалаг байгаа. Эмнэлэг бараадаж, эмч нарыг хэрхэн царай алдах ямар хэцүүг би мэднэ ээ. Тиймээс хавдартай хүмүүст туслах төрийн бус байгууллага байгуулъя. Надад мөнгө байна, үүгээрээ сан байгуулья” гэж ярьж байсан нь түүний сүүлчийн мөрөөдөл хүсэл байж.
“Үхтэл үр харам” гэдэг. Бүсгүй эмнэлгийн орон дээр үхэлтэй тэмцэлдэж байхдаа “Миний хоёр хүү гэртээ байгаа. Хүмүүсээс цэцэрлэгт явуулах уу, сувилалд байлгах уу” гэсэн саналууд ирсэн. Одоохондоо зөвшөөрөөгүй. Хамгийн гол зорилго маань эдгэрэх учраас хоёр хүүгээ одоохондоо гэртээ байх нь дээр гэж үзээд хүн гуйгаад харуулж байгаа. Эмнэлэгт хэвтэж байгаа болохоор эдгэрээд ирнэ гээд л хүлээж байгаа байх” хэмээн санаашран өгүүлсэн гэдэг. Зовлонт амьдралын хатуу буулганд цөхрөөгүй Тунгалаг бүсгүй монголчуудынхаа өрөвч нинжин, өгөөмөр сэтгэлд гүнээ талархсан байдаг.
-ХӨВГҮҮД ХЭДИЙНЭ ТОМ БОЛЖЭЭ-
Өвчиндөө шаналавч үр хүүхдэдээ түүнээ үзүүлэхийг хүсээгүй бүсгүйн хүүхдүүд өсч том болжээ. Уг нь Тунгалаг бүсгүй хүүхдүүдээ асрамжийн газарт өгнө гэж ярьж байсан аж. “Бусдын хүүхдүүд болж л байна. Миний хүүхдүүд ядаж өөрийнхөөрөө өсөг дээ, тэнд” гэж хүсч байж. Дөнгөж зургаа, наймхан настай ээжээсээ хоцорсон жаахан хөвгүүд өнөөдөр аавынхаа асрамжид эрүүл саруул өсч торниж буй юм байна. Тунгалаг бүсгүйг өөд болсны дараа жил аав нь хөвгүүдээ халамжиндаа авч, сайн хандаж, хүний зэрэгт хүргэнэ гэж амласан гэдэг.
Ээжээсээ өнчирч хоцорсон хөвгүүд хаана, хэрхэн амьдарч байгаа талаар монголчууд сураг чимээ тавьж суудаг. Өнөөдөр талийгаачийн хоёр хүү хотын захын гэр хороололд аав, өвөө, эмээтэйгээ даруухан амьдарч байгаа аж. Эхнэрээ хүнд өвчтэй үед хоёр нялх хүүхэдтэй нь орхиод явсан аав хөвгүүдээ хэнээс ч дутахгүй хайрлаж, өсгөж буй юм байна. Том хүү нь 15 настай. Харин дүү нь 12 нас хүрсэн.. Хоёулаа нэг сургуульд сурдаг, аавынх нь аав буюу өвөө нь тэдний сургуульд ээлжийн жижүүр хийдэг аж.
Тунгалагийн том хүү үг дуу цөөтэй, их дөлгөөн, хэрсүү, ухаалаг агаад басхүү гомдомтгой, зөөлөн талдаа гэнэ. Тооны хичээлдээ их сайн, математикийн олимпиадад амжилттай оролцдог. Сургуулийнхаа авьяаслаг сурагч медалиар шагнуулсан байна. Сагсан бөмбөг, хөлбөмбөг тоглох дуртай. Өөрөө эмч болно гэж ярьдаг аж. Дүү нь ахыгаа бодвол хөдөлгөөнтэй, сэргэлэн, их сахилгагүй гэнэ. Бөх болно гэж ярьдаг. Хөвгүүд хоорондоо их сайн. Эмээгийнх нь бие тааруу, өвөө нь л голдуу хоёр хүүдээ анхаарал халамж тавьж, олон жил хань бараа болж явахыг илүүтэй хүсч яваа ажээ.

Аав нь ганц бие яваа гэнэ... Эр нэг алдаа л биз. Эргээд хүүхдүүддээ очих сэтгэлийн тэнхээтэй байсан нь л чухал. Одоо хүүхдүүд төрсөн эцэгтэйгээ байгаа болохоор ээжийгээ санагалзах нь харьцангуй бага байгаа биз ээ. Гол нь хүүхдүүдээ сайн хүмүүжүүлж чадаж гэмээнэ амьдралд хоргодон хоргодон буцсан Тунгалаг бүсгүйн хүсэл биелэх билээ.









НОЦТОЙ МЭДЭЭ :НОХОЙТОЙ ЛИФТЭНД ОРОХДОО АНХААРААРАЙ



НОЦТОЙ МЭДЭЭ :НОХОЙТОЙ ЛИФТЭНД ОРОХДОО АНХААРААРАЙ
.....Улаанбаатар хотын нэгэн хорооллын лифтэнд энэ явдал саяхан болсон юм байна аа санамсаргүй аймаар юм болж....




450 саяд хүргэсэн Ганбуушийн “охин бие” үнэгүйдэж, хоосон хоцрох нь

Хүсэл байвал хувь тавилангаа ч өөрчилж болдог гэдгийг харуулаад өгсөн хэвлэлийн баатар Н.Ган-Од жинхэнэ утгаараа эмэгтэй хүн болж, 14 настай охины сав суулгуулан өндөр өртөгтэй хүнд хагалгаануудыг амжилттай давсан нэгэн.
Солонгос улсын “Wonjin beauty medical group”–ээс зохион байгуулсан фото моделийн тэмцээнд шалгаран жинхэнэ утгаараа төгс эмэгтэй болоод эх орондоо ирээд байгаа тэрбээр “охин бие”-ээ 450 саяын үнэд хүргэн баруун солгойгүй ярилцлага өгч эхэлсэн. Учир нь, Ганбууш буюу Н.Ган-Одын гоо сайхны хагалгааны зардал нийтдээ 450 сая төгрөг болсон гэх бөгөөд өөрт нь хайр зарласан бийлэгжүү эрчүүдэд энэ дайны үнэ өртөг яг тохирно хэмээн үзжээ.
Хэдийгээр бараг бүх хагалгаандаа үнэ төлбөргүй орсон боловч амьдрах байр, унах машин, өмсөх хувцас, идэх хоолоо хэрхэн олж авахаа мэдэхгүй учраас ийнхүү биеэ үнэлж байгаа юм байх. “Байр хөлслүүлнэ” гэсэн зарын дагуу очсон ч өөрийг нь харчихаад татгалздаг, тэр бүр хүнд хүчир ажил хөдөлмөр эрхлэх чадваргүй, бас хэтэрхий их олны танил болсон тул бусдын халдлагаас өөрийгөө хамгаалах шаардлагатай хэмээн энэ бүхнээ тайлбарладаг юм билээ.

Гэвч түүнтэй адилаар нийгэмд гадуурхагдаж яваа ижил хүйстэн, трансжендер хүмүүс “Эд эрхтнээ хэрхэн өөрчилснөө ярьж, олон нийтийн  хэвлэл мэдээллээр биеэ үнэлэх зар тавьж байгаадаа ичих хэрэгтэй” хэмээн хатуу сануулж, 60 гарсан хөгшин “эмэгтэй”-г хэн ч авахгүй гэж шуудхан хэлжээ.























ХҮҮХДИЙН ЭРХИЙГ МАШ НОЦТОЙГООР ЗӨРЧСӨН ҮЙЛДЭЛИЙГ ДЭЛГЭЛЭЭ /БИЧЛЭГ/




ХҮҮХДИЙН ЭРХИЙГ МАШ НОЦТОЙГООР ЗӨРЧСӨН ҮЙЛДЭЛИЙГ ДЭЛГЭЛЭЭ /БИЧЛЭГ/

Monday, January 30, 2017

Токитэнкү Хүчитбаатар маань бурхны оронд очжээ

Монгол улсын нэрийг Сумогийн дэвжээнд гаргаж, эр бяр, хурц барилдаанаараа монгол түмний бахархал болж явсан Токитэнкү А.Хүчитбаатар өвчний улмаас таалал төгсчээ
Тэрээр цусны хорт хавдар өвчнөөр өвдсөн учраас өнгөрсөн оны наймдугаар сард зодог тайлсан байна. 2002 онд сүмогийн дэвжээнд хөл тавьсан Токитэнкү зодог тайлах хүртлээ макүүчи зиндаанд 63 башёд барилдсан юм.


Токитэнкү А.Хүчитбаатар агсны ар гэрийнхэнд гүн эмгэнэл илэрхийлье.

Саудын ханхүү 80 шонхороо I зэрэглэлээр нисгэжээ

Саудын Арабийн ханхүү өөрийн 80 шонхорыг нэгдүгээр зэрэглэлийн суудлын билетт захиалан, тусгайлан зөөвөрлөсөн нь энэ аж. Зургийг анхлан “Reddit” сайтад оруулсан бөгөөд онгоцны ахмад найз нь түүнд илгээсэн хэмээжээ. Ойрын эх сурвалжууд “Катар Эйрвэйз”-ийн онгоцоор тээвэрлэсэн гэж мэдэгдэж байгаа ч одоогоор нотлогдоогүй байгаа юм. “Катар Эйрвэйз” зургаа хүртэлх шувууг тусгай хайрцагт тээвэрлэхийг зөвшөөрдөг бөгөөд нислэгийн зайнаас хамааран 90-500 поунд буюу монгол мөнгөөр 281.0-1.5 сая төгрөг байдаг юм байна.

ШУУРХАЙ МЭДЭЭ: Канадад монгол залууг буудаж, хөнөөсөн хэрэг гарчээ

Канад улсын Калгари хотод манай улсын иргэн 22 настай Б.Итгэлийг толгойн тус газар нь буудаж, хөнөөсөн хэрэг өнгөрөгч даваа гарагт гарчээ. Тодруулбал гэмт этгээдүүд толгойдоо буудуулсан хохирогчийг эмнэлгийн үүдэнд машинаасаа гаргаж үлдээгээд явсан байжээ. Гэвч хохирогч эмнэлгийн тусламж авч амжилгүй нас барсан аж.
Цагдаа нарын үзэж буйгаар хэрэг орон нутгийн цагаар оройн 19:00-21:00 цагийн хооронд гарсан бөгөөд гэмт этгээдийг эрэн сурвалжилж байгаа аж. Эх сурвалжийн мэдээлснээр хохирогч “Эрнест Мэннинг” ахлах сургуульд суралцдаг байсан аж. 

ЗГ-ын маргаашийн хуралдааныг Баянхошууны Жанцангийн буудал орчимд гадаа хийхийг хүслээ

“Боож үхлээ” утааны эсрэг аав ээжүүдийн жагсаал өнгөрөгч Бямба гарагт Д.Сүхбаатарын талбайд болсон. Утааны эсрэг зохион байгуулсан хоёр дахь удаагийн жагсаал болох уг жагсаалд 8,000-10,000 хүн оролцож, 3,600 иргэн Өргөдлийн байнгын хороонд өгөх өргөдөл бөглөж, гарын үсэг зуржээ.
"Утааны эсрэг аав ээжүүд" ТББ-ын тэргүүн Ц.Пүрэвхүү "Анхны жагсаал буюу 2016 оны арванхоёрдугаар сарын 26-нд болсон жагсаалд 4,000 орчим иргэн оролцож, 2,700 орчим өргөдөл бөглөсөн бол энэ удаад дахин их хүн цуглаж, 3,600 гаруй өргөдөлд иргэд гарын үсэг зурлаа.
Эдгээр өргөдлийн маань 250 орчим нь дутуу бөглөгдсөн байгаа. Бүрэн бөглөгдсөн 3,300 орчим өргөдөл дээр өнөөдөр 200-300 орчим хүн өргөдлөө авчирч өгнө гэсэн. Нийт өргөдлүүдээ маргааш буюу хоёрдугаар сарын 1-нд Өргөдлийн байнгын хороонд хүлээлгэн өгөхөөр төлөвлөж байна.
Мөн маргааш Засгийн газрын ээлжит хуралдаантай. Уг хуралдаанаа өглөөний 10:00 цагаас Баянхошууны Жанцангийн буудлын орчимд гадаа хийгээч ээ гэсэн хүсэлтийг өчигдөр Засгийн газрын бичиг хэргийн албаар дамжуулж хүргүүлсэн байгаа. Баянхошуу тэр дундаа Жанцан орчим хонхор газар учраас агаарын бохирдол тунаж тогтдог, хотын хамгийн их бохирдолтой газар. Тиймээс бодит байдалтай танилцаж тэнд хуралдаач ээ гэж байгаа юм.
Бид урьдчилж, ширээ сандал зассан байх болно" гэлээ.

28-нд болсон "Боож үхлээ" жагсаалын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч, Засгийн газар, Улаанбаатар хотын засаг даргад тодорхой шаардлагуудыг хүргүүлсэн бөгөөд "Утааны эсрэг аав ээжүүд" ТББ-ынхны зүгээс дээрх төр засгийнхныг хурдтай ажиллахыг шаардсаар байна.

УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан улсад 100 сая төгрөг хандивлахаа мэдэгдлээ

Монгол Улсын гавьяат эдийн засагч Б.Осоргарав Эх орноо эдийн засгийн хүндрэлээс гаргахын төлөө аяныг эхлүүлж байгаагаа өчигдөр зарласан. 

Тодруулбал, иргэн бүр нас, ажил үүргийн онцлогоос шалтгаалж тус бүр 1000-100 сая төгрөг хандивласнаар нийт 640 гаруй тэрбум төгрөг "Эх орныхоо төлөө" санд төвлөрч, улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа нийт аж ахуй нэгжээс 2-2.5 сая төгрөгийн хандив хүсч байгаагаа хэлсэн юм.  

Мөн тэрбээр өөрийн зүгээс 10 сая төгрөг, алтан бөгж, арван агт адуугаа хандивлаж буйгаа мэдэгдсэн билээ.

Тэгвэл дээрх уриалгад УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан нэгджээ. Түүний тухайд  580 cая долларын өр төлөхөд зориулж хувиасаа 100 сая төгрөг улсад хандивлахаа өнөөдөр мэдэгдлээ.

“ШӨНИЙН ЭРВЭЭХЭЙНҮҮД” ХАА ДУРТАЙ ГАЗРАА НИСЭЖ БАЙНА...

Нийслэл хотын хөл хөдөлгөөн татарч хэдийнээ үдшийн 23.00 цаг болжээ. Оройн 22.00 цагт нийслэл нам жим болж, хаа нэг давхилдах машинаас өөр үзэгдэх харагдах зүйлгүй болдог байсан цаг аль эрт ард үлдэж. Харин өнөө цагт шөнийн 24.00 цаг болсон ч нийслэлийн хөл татрана гэж үгүй. Бид биеэ үнэлэгчид хамгийн ихээр цуглардаг гурван газраар явж энэ удаагийн шөнийн сурвалжлагаа бэлтгэлээ.

Охидын ууж буй зүйлд хүчтэй мансууруулагч өдөөгч хийн ашиглах нь ихсэж байна

Сүүлийн үед нас нэг их харгалзалгүй залуучууд болон охид бүсгүйчүүд шөнө оройн цагаар чөлөөт цагаа өнгөрүүлэн клуб болон бусад газраар зугаалцгаана.
Гэхдээ ямар ч тохиолдолд нэгэн асуудал сөхөгдсөөр ирсэн нь согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэх. Харин хэмжээндээ тааруулж уугаад гэх юмуу хэрэглэдэг залуус бас охид цөөнгүй бий. Гэтэл сүүлийн үед нэгэн чих дэлссэн зүйлс сонсогдох боллоо. Энэ нь юу гэхээр зүгээр нэг тохируулан хэрэглээд гэртээ харина гэж бодсон гэнэн охидын уух зүйлст мансууруулан хүсэл сэрлийг хэт ихээр өдөөж өгдөг нэгэн эмийг холидог тухай юм. Гадуур эмийн сангуудаар элдэв төрлийн эм эмэн бүтээгдэхүүн хараа хяналт багатай худалдаалагдаж буй тухай бид өмнө нь дурьдаж байсан. Гэтэл энэ төрлийн хүчтэй эмийг зүгээр нэг өсвөр насныханд яагаад худалдаалаад байдаг нь үнэхээр мөнгөний төлөө юуг чхийхэд бэлэн болсон энэ нийгмийн чиг хандлагад бурууг өгөх байх. Энэ бүхний цаана ариун цайлган гэнэн охид хүсээгүй бэлгийн хавьтал цаашлаад амиа хорлолт зэрэг сөрөг үр дагаварууд гараад байгааг бид дэлгэмээр санагдлаа. Бид тэрхүү эмийн нэрийг зориуд нууцлан бичихийг хүссэнгүй. Мөн нэгэн цэнхэр өнгөтэй нойрсуулагч капсултай эмийг задлан үнэрлэн мансуурдаг маш олон өсвөр үеийнхэн байдаг тухай нэгэн таксины ах надад ярьж байсан юм. Ихэнхи нь харин мөнгөтэй айлын хүүхдүүд байдаг бололтой. Та хүүхдээ хаана юу хийж явааг үнэхээр сайн мэдэхүү? Эцэст нь хэлэхэд охидууддаа хандан хэлэхэд сайн танихгүй залуустай иймэрхүү байдлаар битгий шоудаж эсвэл согтууруулах ундаа dooхэрэглээрэй гэж зөвлөж байна.