Казакстан
улсаас Монголд орж ирсэн “Жи Тайм” корпорацийн Монгол дахь албан ёсны
салбарын ерөнхий захирал Ж.Маратыг энэ сарын 12-ны өдөр “Чингис хаан”
Олон улсын нисэх онгоцны буудлаас хил гарах гэж байхад нь баривчилжээ.
Учир
нь Ж.Марат нь Монгол улсад пирамид хэлбэрээр олон мянган хүнийг элсүүлж
мөнгө угаах аргаар дансандаа зургаан тэрбум төгрөг хуримтлуулан
эхнэрийн хамт хилээр гарах гэж байхад нь баривчилсан байна.
Түүнийг
дансандаа хууль бусаар онц их хэмжээний мөнгө угаасан, олон хүнийг
хохироосон гэх үндэслэлээр хилээр гарах хориг энэ сарын 10-ны өдөр
тавьсан байсан бөгөөд тэрээр хоёр сарын 12-ны өдөр гарах гэж байгаад
Эрүүгийн цагдаагийнханд баригджээ.
Одоогийн
байдлаар түүний дансанд дахь зургаан тэрбум төгрөгийг битүүмжлээд
байгаа бөгөөд эцсийн байдлаар хэдэн хүн хохирсон болон хэдэн төгрөгний
мөнгө угаасныг тогтоохоор мөрдөн байцаалтын ажилллагаа явагдаж байна.