Wednesday, February 15, 2017

Архангай аймгийн замд осол гарч, хөдөлгөөн 8 цаг саатжээ

Архангай аймгийн Ихтамир сумаас баруун тийш 30 орчим киллометрт өнгөрсөн шөнө 01.00 цагийн үед ачааны автомашин шарваж хөндөлсөн, осол гаргасан байна.
Үүний улмаас тээврийн хэрэгслүүдийн хөдөлгөөн найман орчим цаг саатжээ. Одоогоор саатсан тээврийн хэрэгслүүдийг замын хажуу руу буулгаж, хөдөлгөөнийг үргэлжлүүлэх зохицуулалт хийн ажиллаж байгаа юм байна.

Тус чиглэлийг зорих жолооч нар хөдөлгөөний аюулгүй байдлыг хангуулж анхаарал болгоомжтой зорчихыг Авто тээврийн үндэсний төвөөс анхаарууллаа.